Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

2019 оны Сагсан бөмбөгийн ДАШТ- Заавал үзэх баг тамирчид

2019-07-10


АНУ

АНУ 3-н удаагын дэлхийн аварга гэдгээрээ алдартай. Lebron james, Stephen Curry байхгүй мөн Kevin Durant гэмтэлтэй байгаа хэдий ч Поповичийн эрх мэдэлд өнгөрсөн оны үнэ цэнэтэй тоглогч James Harden, Anthony Davis гэхчлэн АНУ-н үндэсний шигшээ багт тоглохоор сонгогдсон 20н тамирчдын дунд олон одууд бий. Мөн NBA finals-ийн аварга Toronto Raptors багийн Kawhi Leonard, draft-ийн 1р сонгогдсон Zion Williamson нар ч үүнд багтаж байгаа юм. Калифорни мужийн Анахимд Испанийн багтай тоглохоос өмнө 8 сарын эхээр 4 хоног бэлтгэл хийнэ. 8 сарын 17нд Попович Хятадруу явах 12 тамирчдыг зарлана. 6 сарын 11нд хийсэн хэвлэлийн бага хурлаар Попович “энэ дэлхийн аваргад оролцох маш авьяаслаг чадварлаг тамирчдыг олоход маш их цаг зарцуулсан” гэж хэлсэн байна. 4 хоногийн тусгай бэлтгэлийг хувьд тэрээр “4 өдөр бол амьдралд их зүйл хийхэд хангалттай хугацаа биш ээ. Боломжтой зүйл, шаардлагатай зүйл гэдэг бол 2 өөр зүйл мөн бид Хятадруу явах баг хэрхэн бүрдэж буй процессыг нь ойлгох хэрэгтэй.”  

“Бидэнд хангалттай цаг байхгүй гэдгийг бид сайн мэдэж байна. ” АНУ-ын ахлах дасгалжуулагч Грегг Поппович

Хэрэв АНУ-ын баг Токио 2020д оролцох эрх авч ДАШТ-д хожихгүй бол маш том цочролд орно. 2004 оны Олимпын наадмын хагас финалд АНУ Аргентин-ийн багт хожигдоход туслах дасгалжуулагч хийж байсан Поповичийн хувьд Олимпын наадамд хараахан дуусаагүй ажил байгаа юм.  Olympic channel-ээс гаргасан, Оскарын шагналт Juan Jose Campanelle-ийн найруулсан THE GOLDEN GENERATION кинонд уг түүхийг харуулсан байдаг.

Серби

2016 оны Риогийн Олимпоос мөнгөн медаль авсан Сербчүүд Сагсан бөмбөгийн ДАШТ-д дахин медаль авахаар хичээж байгаа. 2014 оноос хойш Ахлах дасгалжуулагч хийж буй Александар Джорджевич өөрийн хамгийн хүчирхэг багийг бүрдүүлж байгаа. NBA all-star first team-д нэр дэвшсэн, Denver nuggets багийн төвийн тоглогч Nicola Jokic-г багтаа авч сайжруулалт хийсэн. Sacremento Kings багийн Bogdan Bogdanovic, Nemanja Bjelica  багтаж буй  34 хүний бүрэлдэхүүнтэй урьдчилсан багт Jokic мөн адил орсон.Өмнө нь 2017 оны Евробаскетед 2-р байр эзэлж маш сайн амжилт үзүүлж байсан. Сүүлийн жилүүдэд Бобан Маранникович гол үүрэг гүйцэтгэсэн хэдий ч энэ жил Филадельфиа 76д улирлын  кампанит ажилд бага зэрэг үүрэг гүйцэтгэх ёстой байсан. 2,21 метрийн өндөртэй төвийн тоглогч үндэсний шигшээ багаас өөртэйгөө адил хүнтэй бэлтгэл хангах хэрэгтэй.

“Шилдэг багуудтай тоглох нь маш сайн зүйл юм. Мөн бид ямар ч багаас айдаггүй. Бид бүх багийг хүндэтгэдэг мөн бид авьяастай амбицтай гэдгээ мэднэ.” Boban Marjanovic

Грек

Өнгөрсөн арван жилийн хагаст Грекчүүд сагсан бөмбөгийг өндөр төвшинд хүргэхээр хичээж байгаа. 2006 оны дэлхийн аваргын хагас финалд Грек-ийн шигшээ (Carmelo Anthony, LeBron James болон Dwyane Wade)  АНУ-ийн шигшээг 101-95 харьцаатай хожиж байсан. Сүүлийн 2 Олимпд сулхан оролцсон Грекийн шигшээ багийнхан 2009 оны ЕвроБаскет-д Испанийн шигшээ багийг хожиж хүрэл медаль авч байсан. энэ жилийн  NBA-ийн үнэ цэнэтэй тоглогч, Milwaukee Bucks-ийн түүхэн дэх хамгийн сайн тоглолтыг үзүүлсэн  тоглогч,  Giannis Antetokounmpo Грекийн шигшээ багт орсон. Өнгөрсөн жилийн James Harden-ийн шагналын эзэн 24 настай Paul George (the Greek freak) шагналаа авахад нүдэндээ нулимсгүй хүн гэж байгаагүй. Antetokounmpo-ийн ах Thanasis зуны лиг-д тоглуулахаар гарын үсэг зурсны дараа тэрээр 12 хүний нэгд нэр дэвшжээ. Sacremento Kings-ийн төвийн тоглогч Kosta Koufos, Memphis Grizzlies болон хамгаалагч Tyler Dorsey нар Грекийн хамгийн том 2 баг болох Olympiakos ба Panathinaikos-д орж тоглох сонирхолтой байгаа.

Филиппин

 Өнгөрсөн жилийн Азийн наадамд Филиппинээс тоглосон Cleveland Cavaliers-ийн хамгаалагч Jordan Clarkson оролцохгүй гэдгээ зарласан юм. Баг бүрд тухайн улсын иргэн болсон 1 гадаадын иргэн тоглуулахыг зөвшөөрдөг ба Филиппиний сагсан бөмбөгийн холбооноос  Clarkson 16 нас хүрсэн хэдий ч Филиппиний паспорт аваагүй тул уг эрхийг Andray Blatche-д шилжүүлсэн. Arizona State хамгаалагч Remy Martin сонирхож байсан ч мөн адил Хятадад тоглох боломжгүй болжээ. Дараагийн U19-ийн ДАШТ-д оролцох Kai Sotto ч бас Хятадад тоглохгүй.  Kai Sotto болон түүний найз (twin tower) AJ Edu нар Грект Талбайн эзэн баг, ОХУ шигшээ баг, Аргентин-ийн шигшээ багтай таарч тоглоно.

Япон

Дэлхийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тоглох Японы залуу тамирчин бол Rui Hachimura. Өнгөрсөн 6-р сард Чибад болсон тоглолтын үеэр Австралийг 79-78н харьцаатай хожиход 24 оноо авч Үндэсний шигшээ багтаа өөрийгөө харуулсан билээ.  2019 оны Western Conference Championship-д ялснаар Gonzaga дахь нөөц боломжоо өсгөсөн. Өнгөрсөн 4-р сард Washington Wizards-ийн NBA draft-ийн 9 дэх сонголтоор сонгогдсон учир  Коллежоо эрт төгсөх шаардлагатай гэдгээ зарласан. Групп Е-ийн сүүлийн тоглолт 9 сарын 5нд Шанхайд болох ба АНУ-тай тоглох тоглолтоор юу чаддагаа харуулна байх гэсэн хүлээлт өндөр байна. Японы багт Colorado мужаас гаралтай Nick Fazekas тоглох ба өндөр оноо авч тэргүүлэх байх. Тэдний хамгийн эхний тоглолт Туркийн шигшээ багтай таарч байгаа ба энэ нь 2-р үед хэрхэн оролцоход хамаарна.

Испани

 Pau Gasol хөлөндөө гэмтэл авсан хэдий ч Испанийн шигшээ баг Хятадад хүчтэй өрсөлдөгч байх болно. Toronto Raptors  NBA finals-д түрүүлж, Gadols-ийг NBA-ийн  Аваргуудын бөгж авсан анхны ах дүүсийн нэг болсон Marc-ийн олон улсын кареер дуусч буй хэдий ч тэргүүлсэн хэвээр байна. Ах дүү  Gadols-ууд Бээжин 2008, Лондон 2012 оны Олимпын наадмаас мөнгөн медаль авч, Японы 2006 оны ДАШТ-ийн финалд Грекийг 70-74 оноогоор хожиж байсан. Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хэлснээр 34 настай Gasol Jr Сайтамад харуулсан гайхалтай авьяас чадвараа дахин харуулах байх гэсэн итгэл төрүүлээд байна.

“Зүгээр л намайг инээлгэж надад маш сайхан зүйлсийг сануулдаг. 13 жилийн өмнө хэдий ч одоо ч надад  шинэ хэвээрээ.” Marc Gasol

Gasol Jr-ийн хэлснээр “Utah jazz-ийн хамгаалагч Ricky Rubio эхний тоглолтуудад маш олон зүйлсийг буцаан авчрах байх гэсэн таамаг байна”.

Juan Carlos Navarro өнгөрсөн жил зодог тайлсан ч түүний хуучин клубийн гишүүн Pierre Orialo ЕвроБаскет 2017-оос хүрэл медаль авсан багт орж тоглосон юм. Marc Gasol-ийн Raptors багийн гишүүн, 2014 оны ДАШТ үеэр хамгийн сүүлд Испанийг төлөөлөн орсон Serge Ibak оролцоно. 

Австрали

2014 оны дэлхийн аваргад Boomers сүүлийн 16 оноог авчирсан ч энэ удаад маш их хүлээлт үүсгэж байгаа тамирчин бол NBA All Star Ben Simmons юм. 2016 оны Draft-ийн Philadelphia 76ers-ийн 1р сонголтоор сонгогдсон Simmons 2016-17 оны улирлын турш хөл нь гэмтэлтэй байсан тул сэлгээнд суусан. Тэрээр Melbourne-born багийн Boomer Andrew Bogut-ээс 11н жилийн дараа 1р сонголтоор сонгогдсон тамирчин юм.  Тэрээр 2018 оны NBA-ийн Шилдэг rookie тоглогч болсон юм.Offseason-ийн үеэр тэрээр Австралийн өмсгөлийг өмсөнө гэдгээ мэдэгдсэн. Рио 2016 Олимпын наадамд хүрэл медалийн төлөө Испанитай тоглосон тоглолтод хожигдсон хэдий ч маш сайн тоглосон Patty Mills-ийг оруулаад NBA-ийн 9өөс цөөнгүй тамирчид ДАШТ-ийн 17 хүний бүрэлдэхүүнтэй урьдчилсан багт багтсан байна. Mills болон  3н удаа Олимпын наадамд оролцсон Bogut болон Joe Ingles зэрэг 17 гишүүнд багтаад байна.

Цагийн хуваарь

8 сарын 31- 9 сарын 5 нэг дүгээр тойрог

9 сарын 6-9 Хоёр дугаар тойрог

9 сарын 10-11 Шөвгийн 8

9 сарын 13 Хагас Финал

9 сарын 15 Финал

 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь