Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Аялагчдад зориулсан 9 зөвлөгөө

2019-06-13


Та аялах дуртай юу? Хэрэв тийм бол аяллыг илүү амар болгох 9 чухал зөвлөгөөг хүргэж байна.

1. Малгайтай цамц авч явах

 Малгайтай цамц нь хүйтэн сэрүүн үед өмсөхөд хамгийн зохимжтой амар хувцаслалт бөгөөд олон төрлөөр ашиглах боломжтой . Жишээ нь : Эвхээд дэрлэх, халаасанд нь эд зүйлсээ хийх, нэмэлт малгай авч явахгүй байх 

2. Илүү түрийвч ашиглаж байх

Энэ түрийвчдээ  хуучин ашигладаггүй карт болон бага зэргийн задгай мөнгө хийж байгаарай. Энэ нь хулгайчдыг хуурах нэг арга юм

3. Нутгийн иргэд шиг хооллох

Ингэснээр жуулчдад зориулсан үнэтэй хоолноос татгалзаж мөнгөө хэмнэх боломжтой. Мөн тухайн үндэстний хоолны соёлтой танилцахын хажуугаар илүү чанартай хооллох болно

4.Тухайн улсын SIM CARD ашиглах

Улс хоорондын ярианы тариф энгийн ярианаас өндөр байдаг. Тухайн улсын SIM CARD ашигласнаар та маш их мөнгө хэмнэх боломжтой .

5.Усны хамгаалалттай уут ашиглах

Далайн эрэг дээр байхдаа утсаа усны хамгаалалттай уутанд хийж байх. Энэ нь утас-руу чинь элс, ус орохоос сэргийлнэ. Чухал баримт бичгээ ч мөн ийм уутанд хийж аялах хэрэгтэй

6.Ачаа дээрээ тэмдэглэгээ хийх

Хэрвээ өөрийн ачаа, цүнх дээрээ хэврэг буюу "FRAGILE" гэх бичиг наавал хүмүүс таны эд зүйлсэд илүү болгоомжтой хандана . Ингэснээр ачаандаа санаа зовохгүй байж болно 

7.Аяллын хөтөч ном авч явахгүй байх

Нутгийн иргэдээс асууж болох байтал хөтөч номоор яах билээ. Оронд нь хүмүүсээс асууж лавла гадаад хэлээ сайжруулах гоё боломж шүү

8.Аль болох бага ачаа авч яв.

 Авч явах зүйлсээ сонгоход хүндрэлтэй байна уу? Зоригтой шийдэмгий бай. Олон тохиолдолд өмсөж хэрэглэх боломжтой зүйлсээ аваад бусад эд зүйлсээ үлдээгээрэй

9.Онгоцонд мах бүү ид

Нислэгийн үеэр цагаан хоолтон шиг л хоолло. Энэ нь онгоц хөөрөх үеийн нөлөөлөл болон цагийн зөрүүнээс үүсэж биеийн хэм алдагдахаас сэргийлдэг.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь