Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Аяллаар явахдаа юуг хийж болохгүй вэ? "нутгийн иргэдийн дургүйг хүргэдэг зүйлс"

2020-03-23


Овертуризм" (Overtourism) гэх ойлголтыг орчин үед ихээр ашиглах болсон бөгөөд энэ нь жуулчдын бие авч яваа байдал уугуул иргэдийн дургүйцлийг төрүүлж буйг илэрхийлж байгаа хэрэг юм. Өнгөрсөн жил Олон улсын аялал жуулчлалын “WTTC” байгууллага жуулчдын хөлд дарагдаж, их хэмжээний хохирол амсаж буй 50 орныг нэрлэсэн бичсэн ба энэ нь нутгийн оршин суугчдад нэлээд хохирол учруулдгийг онцолжээ. Ингээд орон орны хүмүүс гаднынхны ямар үйлдэлд дургүй байдгийг мэдэж авцгаая. 

Австрали

  • Жуулчид байгаль дэлхийд хүндэтгэлгүй, зэрлэг байдлаар ханддаг нь надад огтхон ч таалагддаггүй. Жишээлбэл: Тэд амьтдыг үл тохирох халаасандаа байгаа зүйлээр л хооллодог бөгөөд энэ нь амьтдыг өвчин тусахад хүргэдэг. Эсвэл камераар зураг дарж амьтныг айлгахаас гадна хараанд нь муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна хог  тарих нь ч элбэг. Би энэ талаар жуулчдад сануулга өгч хэлдэг ч тэд над руу маш гайхсан харцаар хардаг. 
  • Гомдомтгой байх хэрэггүй. Бид хааяа наргих дуртай. 
  • Австралийн аялга болон соёл иргэншлийг шоолох хэрэггүй

Бразил

  • Ядуусын хороололд ирснийхээ дараа ард иргэдийн зургийг дарах хэрэггүй.  Тэд хүнд нөхцөлд амьдарч байгаа бөгөөд ийнхүү тэдний зургийг ухаарал хайрлах зорилготой ашиглах нь ёс зүйгүй хэрэг юм.
  • Яагаад ч юм жуулчид манай улсын иргэдийг мунхаг,  харин бүсгүйчүүдийг зальтай гэж боддог.

Португали

  • Би Португалид амьдардаг байхад бараг бүх жуулчид надтай Испани хэлээр ярих гэж хичээдэг. Сүүлийн удаа хэлье: Португали бол Испани биш.

Ирланд

  • Нутгийн оршин суугчидтай дүйцэхүйц уралдаж согтууруулах ундаа хэрэггүй. Дублинд эрүүл хүнд ч чиглэлээ олоход хэцүү байдаг. Тиймээс би согтууруулах ундаа хэрэглэсэн жуулчдыг зочид буудалд нь олон удаа хүргэж өгч байсан. 
  • Жуулчид нэг ч болов Ирланд үгийг зөв хэлж чаддаггүй нь миний дургүйцлийг хүргэдэг. 
  •  "Манай хамаатан Ирланд гаралтай" гэж хэлэхэд бид маш ихээр гайхдаг. Учир нь Ирланд иргэн гэдэг нь Ирландын соёлыг илэрхийлэгч болохоос биш таны биед урсаж буй цус энд огт хамаагүй. 
  • Төрөл бүрийн шоу, ялангуяа “Lord of the Dance” бидэнд огт хамаагүй учир энэ талаар бидэнтэй ярилцах хэрэггүй. 

Хойд Ирланд, Их Британи

  • Би “Титаник-Белфаст” музейн хажууд амьдардаг. Өглөөний цайгаа би тагтан дээр идэх дуртай. Харин Ази жуулчид онгорхой дээвэртэй автобус, машинаас миний зургийг авах дуртай. 
  • Хойд Ирланд гэдэг нь Ирландын хойд хэсэг биш. Энэ бол тэс өөр хоёр орон юм. 
  • Улс төрийн талаар ярих хэрэггүй. Манай орны геополитикийн талаар таны бодол бидэнд огт хамаагүй юм. Хэрвээ та энэ талаар яриаг буруу газар, буруу хүнтэйгээ эхлүүлсэн бол томоохон асуудалд орох магадлалтай.
  • Ирландын бааранд хэзээ ч  “Ирландын автомашины тэсрэх бөмбөг” гэсэн коктейлийг битгий захиалаарай. Энэ нь манай хүмүүс Америкт очоод “9 сарын 11 “ гэсэн коктейл захиалсантай ижил зүйл мэт харагдана. 

Финлянд

  • Хэт их ярих хэрэггүй. 
  • Нийтийн тээврийн хэрэгсэл дотор хэрвээ сул суудал байвал битгий хажууд сууж байгаарай. Хамгийн багадаа 1 метрийн хувийн орон зай үлдээх хэрэгтэй.
  • Бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа наймаалцах хэрэггүй. 

Нидерланд

  • Унадаг дугуй нь автомашин шиг их чимээ гаргадаггүй учир та Амстердамд байхдаа зам гарах үедээ тогтмол анхааралтай байх хэрэгтэй. Манай нутгийн хүмүүс сайхан сэтгэлтэй учир хэнд ч туслахад бэлэн байдаг. Гэхдээ хэрвээ та унадаг дугуйн зам дээр алдаа гаргавал таныг хэн ч тоохгүй.
  • Нидерландын нийслэлд Airbnb үйлчилгээг ашиглах хэрэггүй. Учир нь байрны үнэ тэнгэрт хадсан учир түрээслэгчид жуулчдад байраа түрээслэх нь илүү ашигтай болсон.
  • Нидерландчуудыг германчуудтай бүү харьцуул. Бидний хэл герман хэлтэй ижил биш бөгөөд бидний гадаад төрх ч тэс өөр байдаг. 

Лондон, Их Британи

  • Хүндэт харуулын цэргүүдийг шоолохоо боль. Үнэн хэрэгтээ тэдэнд галт зэвсэг байгаа гэдгийг санаарай. Зөвхөн өмссөн малгайгаар нь тэднийг дутуу үнэлэх хэрэггүй.
  • Хөдөлгөөний ачаалал их байх үед Оксфордын гудамжинд жуулчид зогсох нь миний бухимдлыг төрүүлдэг. Тэд барилга бүрийн үүдэн дээр зогсож хуруугаа Peace болгож зургаа даруулдаг. 
  • Букингемийн ордныг харахын тулд түлхдэг жуулчид маш их уур хүргэдэг. Нэг удаа ордны хажуугаар өнгөрч байсан хөгжлийн бэрхшээлтэй ээжийг маань тэд унагах шахсан. 
  • Лондонгийн гудамжинд Йодаг дүрсэлж буй хүмүүст мөнгө өгөхөө больцгоо.

Шотланд, Их Британи

  • Үндэсний хоолыг идээд гомдоллох хэрэггүй. Тэд ямар хоол захиалж байгаагаа ч мэдэхгүй “хаггис”-ийг зөвхөн шотланд нэртэй ижил сонсогддог болохоор нь л захиалдаг. Үнэн хэрэгтээ хаггис бол махаар шанзалсан хонины ходоод юм
  • Жуулчид келт хувцсыг худалдаж авсныхаа дараа тогтмол өмсдөг. Келт бол хуримын эсвэл оршуулгын ёслолд өмсөхөд зориулагдсан хувцас болохоос биш шопинг хийхэд зориулагдаагүй. 
  • Лох-нессийн мангасыг харах гэж хичээхээ боль. Несс жуулчдад дургүй учир түүнээс холхон байсан нь зүгээр. 

Парис, Франц

  • Гүүрэн дээр цоож өлгөхөө боль. Хэдийгээр таны хайр гайхалтай ч эдгээр цоожнууд бол үнэхээр аймшигтай харагдаж байна. Үүнээс гадна нь их хэмжээний цоож нь олон тонн жинтэй учир гүүр нурах аюултай. 
  • Метроны буудалны тэг дунд нь зогсож бусдад саад учруулдаг жуулчид нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлдэг.

Аяллаар явахдаа юуг хийж болохгүй вэ? "нутгийн иргэдийн дургүйг хүргэдэг зүйлс"


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь