Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

ЭНЭ ЖИЛ ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ “УС БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” ГЭСЭН СЭДВИЙН ХҮРЭЭНД УЛС ОРНУУД ТЭМДЭГЛЭНЭ.

2020-03-21


Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн. Үүний дагуу цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.


Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвийн хүрээнд улс орнууд тэмдэглэнэ.
Цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бид хамгийн түрүүнд уснаас мэдэж болно. Усны нөөцийг урьдчилан тооцоолоход бэрхшээлтэй болсон улс олон бий. Тухайлбал үерийн улмаас усны чанар болон эрүүл ахуйн аюулгүй байдал алдагдаж усны нөөц бохирдоход хүрээд байна. Мөн зарим газруудад ган гачиг болсноор усны хомсдол ихэсч хүмүүсийн эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.Ирэх жилүүдэд хүн бүрийг ундны ус болон ариутгах татуургын үйчилгээгээр хангах нь цаг уурын өөрчлөлтийг багасгахад чиглэсэн гол стратеги гэж НҮБ тодорхойлж байна.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь