Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хайнань арлын Үзэсгэлэнт Хай көү хот

2019-10-27


Хай көү хот нь Хятадын хамгийн өмнөд захын Хайнань дао арал дээр байдаг юм. Уг хот нь мөн ч аялал жуулчлалын нэрт хот юм. Хай көү хот 2007 онд Хятадын түүх соёлын дурсгалт хотоор сонгогдсон байна.

hainan haikou зурган илэрцүүд

Хай көү хот бол Хай нань мужийн төв, бөгөөд улс төр, эдийн засаг, соёлын төв, ус хуурай агаарын замын чухал уулзвар газар юм. Хай көү хотын талбай нь 25 хавтгай дөрвөлжин метр, 400 мянга гаруй хүн амтай. Хай көү хот нь Хай нань дао арлын хамгийн том салбар урсгал болох Нань дү жян мөрний далайн цутгалан дээр байрладаг болохоороо Хай көү буюу далайн ам гэж нэрлэсэн билээ.

haikou hainan island зурган илэрцүүд

Хай көү хот нь өнө удаан жилийн түүхтэй. Энэ газрыг 700—800 жилийн өмнөх өмнөд Сүн улсын үед Хай көү хэмээн нэрлэж, 600 гаруй жилийн өмнөх Мин улсын үеэс хот байгуулж эхэлсэн байлаа. Хай көү хот нь түүхээсээ аваад Хятад болон зүүн өмнөд Азийг холбосон чухал худалдаа, аялал жуулчлалын чухал түшиц газар байжээ. Энэ газрын Ү гүн сы хэмээх сүм нь улсын хамгаалатанд орсон түүхийн үнэт барилга юм. Ү гүн сы сүм нь Хай көү хотын өмнөд дүүрэгт байрладаг. 1889 онд сэргээн байгуулжээ.

Хайнань арлын буурцагны таху шорлогийг жуулчид их сонирхдог.

Холбоотой Зураг

 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь