Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хүүхэдтэйгээ аялахад анхаарах 8 зүйл

2019-05-30


Хэрвээ та хүүхэдтэйгээ хамт аялахаар төлөвлөж байгаа бол өөрийгөө болоод хүүхдээ ядраах-гүйгээр аялахад дөхөм болох доорх зөвлөгөөг заавал уншаарай.

Онгоцоор нисэх үед:

1. Хойд хэсэгт суудал захиалах-Ингэснээр хүүхдээ хуурайлж ариун цэврийн өрөө ороход амар ойр байх бөгөөд бусад зорчигчдыг саатуулахгүй.

2. Хөөрөх болон газардах үед хүүхдээ хооллох -Хөөрөх болон газардах үед агаарын даралт хүүхдийн чихэнд нөлөөлдөг. Энэ үед хөхүүлэх нь даралтын нөлөөг бууруулдаг.

Машинтай аялах үед:

3. Хүүхдийн суудлыг хойш харуулж байрлуулах - Машинтай аялах үед хүүхдийн суудал заавал ашиглах хэрэгтэй. Суудлыг хойш харуулж байрлуулах нь доргилтын үед хүүхдийн нуруу нугасыг хамгаалж, урагш савахаас сэргийлдэг

4.  Цонхондоо нарны халхавч байрлуулах - Хүүхдийн арьс эмзэг учир наранд түлэгдэхдээ амархан байдаг. Тиймээс нар шарах үед цонхондоо нарны халхавч байрлуулж байх хэрэгтэй  

Галт тэргээр аялах үед:

5. Суудлаа эрт захиалах - Дамжихгүйгээр шууд хүрэх галт тэрэг сонгож эрт тасалбараа захиалж байх .Ингэснээр яарч сандарч хоцрох тохиолдол гарахгүй

6. Цонхны дэргэд суух - Цонхны дэргэд сууснаар замын дунд хүүхдээ сатааруулж цонхоор харан явах боломжтой

Усан онгоцоор зорчих үед:  

7. Тусдаа кабин захиалах  - Тусдаа кабин захиалснаар таны хүүхэд тоглож амрахад тухтай байх ба цүнх ачаагаа чирээд явалгүй өрөөндөө үлдээхэд аюулгүй амар байх болно.   

8. Бэлтгэлтэй байх     

Усан онгоцоор зорчих үед хүүхдийн тань бие эвгүйрхч магадгүй. Энэ үед ашиглах нойтон салфетка эм зэргийг авч явах хэрэгтэй


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь