Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хонг Конгд очсон хүмүүс юу, юу хийж болох вэ?

2019-11-05


Арванхоёрдугаар сард монголчууд гадаад улс руу, тэр дундаа Хонг Конг руу маш их аялдаг шүү дээ. Тэнгэр баганадсан барилгууд, хотын төв дэх фламинго, хоёр давхар трамвай, ногоон толгод, арт хотхон гээд тэнд юу, юу үзэж болохыг дахин нэг харцгаая


Хэрвээ та хэзээ нэгэн цагт зурган дээрээс Хонг Конгийг харж байсан бол Victoria Peak уулнаас авсан зураг байх 100 хувийн магадлалтай. Үүнийг яагаад дурдсан бэ гэвэл Та Peak уулан дээр гарч үзээгүй бол бараг л хотыг үзээгүй гэж хэлэхэд болно. Өмнө нь Хонг Конг руу арван удаа очоод ч энэ уулан дээр гарч үзээгүй хүмүүс нэлээдгүй байдаг. Харин жуулчдын хөтөлбөрийн хувьд бол энэ газар бол хамгийн эхний, хамгийн чухал газар юм. Эндээс л та ямар газар ирсэнээ бүрэн дүүрэн харах боломжтой. Хонг Конгийн хамгийн өндөр хэсэг нь далайн түвшинээс дээш 54 метрт орших ба үүлэн дунд шувуу нисэх өндөрөөс үл унтах хотын гоо үзэсгэлэнг харах боломжийг олгоно.

Та эндээс өндөр барилгуудаас гадна Хонг Конг арал болон Коулуны хойгийг заагласан ногоон толгод, Victoria боомтыг харах болно. Энэ нь хятадын уламжлалт төрх болон шинэ, барууны хэв маягтай Хятад хоёрын хил хязгаар л гэсэн үг. Хонг Конг анх XIX зуунд Британийн колони болсон ба 1997 онд БНХАУ-д шилжих хүртлээ Нэгдсэн Вант улсын харьяа нутаг байлаа. 

Сүүлийн 17 жилийн хугацаанд Хонг Конг Хятадын нэг хэсэг болж бага зэрэг өөрчлөгдсөн хэдий ч Европ соёл бүр мөсөн арилсангүй юм. Тэд англи болон хятад гэх албан ёсны хоёр хэлтэй ба кантон дуудлагаар ярилцдаг билээ. Хэдийгээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд Хонг Конг орсон ч одоо хүртэл Засгийн газрын оролцоогүй эдийн засгийн бие даасан бодлого явуулдаг. Бээжин зөвхөн гадаад бодлого болон батлан хамгаалахтай холбоотой асуудлыг л шийдэх боломжтой юм. Харин бусад асуудлыг орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэх бөгөөд тэдний газар нутаг Хятадад хамаарагдах болсноос хойш "Нэг улс- хоёр систем" хэмээх томъёоллыг хэрэгжүүлж иржээ.  Хонг Конг өөрийн тусгаар тогтнолоо хадгалж, Хятадын бүс нутгийн тусгай захиргааны статусыг олж авсан юм. Тиймээс л бидний энд дурьдаад буй Victoria Peak уулын баруун хэсэгт орчин үеийн хот сүндэрлэх ба яг зэрэгцээ орших зүүн хэсэгт Хятадын уламжлалт соёл хадгалагдан үлдээд байна.

Та Peak уул руу очихдоо явган, машинаар гарах гээд олон янзын арга зам бий ч "cable car"-аар гарах нь хамгийн зөв сонголт юм. Сable car нь таны эргэн тойрон дахь тэнгэр баганадсан барилгууд хэвтэж байгаа мэт харагдсаар дээшлэх болно. Эндээс харагдах байдал нь хамгийн түвэгтэй хүмүүст ч гайхалтай сэтгэгдэл төрүүлж чаддаг. Мөн Peak уулын хормойгоос буцаж доош буух зам ч мөн мартагдашгүй сайхан билээ.

Хэрэв та анх удаа Хонг Конгд очих гэж байгаа бол олон гайхалтай зүйлсийг үзэж чадна. Тэгэхдээ бас урлагийн төвүүдэд очиж шинэ нээлт хийж болох тухай олон удаа очсон хүмүүст санал болгох байна. Жишээ нь нэг үе цагдаагийн байр байсан PMQ буюу "Police Married Quarters" байрыг нэрлэж болно. Энд залуу уран бүтээлчид болон дизайнерууд нийлж зуу гаруй галерей, дэлгүүр болон студи байгуулсан. Тиймээс энэ газар жуулчид байтугай хотын оршин суугчидыг ч ихээр татдаг байна. Хэрвээ та орон нутгийн иргэдийн ёс заншил, уламжлалыг мэдэхийг хүсвэл PMQ-ээр дамжиж бясалгал хийх зэргээр бусад сургалтуудад хамрагдаж үзээрэй.

Нэмж хэлэхэд хэрвээ та нэг өдрийн дотор хотын янз бүрийн дүүргүүдэд олон зүйл олж үзэхийг хүсэж байвал анхаарлаа хандуулаарай. Хонг Конгийн трамвай нь бидний гудамжаар харж дассан энгийн трамвайгаас өөр бөгөөд иргэд нь хоёр давхар трамвайгаар зорчдог байна. Трамвайгаар арлаас хол орших нэгэн паркад ч мөн очиж болох юм. Хотын чимээ шуугиан энд ер сонсогдохгүй бөгөөд хоттой ижил нэртэй "Hong Kong Park"-д цэцэг, нуур, Kowloon Park-д байдаг шиг сүрэг фламинго шувууд, цайны гэр гээд олон сонирхолтой зүйл бий.

Хонг Конгийг олон зуун арлууд хүрээлэн байдаг ба аль нэг дээр нь очиж үзэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Лантау хэмээх чимээгүй, ногоон арал нь эрт үеэс л хамгийн алдартай нь байсан. Хувиараа очоод үзэх боломжтой бөгөөд мөн Хонг Конгийн аялал жуулчлалын газраас боловсруулсан 360 Lantau Sunset Tour-ыг ч сонгож болно. Энэ бүхэн шилэн шалтай "cable car"-аар хийх аяллаар эхэлнэ. Эхлээд Нгонг Пинг тосгонд буух бөгөөд гол шалтгаан нь хүн байгаль хоёрын эв нэгдлийг илэрхийлсэн 34 метрийн өндөртэй хүрэл Том Буддагийн хөшөө рүү ирж байгаа юм. Ташрамд дурдахад энэхүү Том Будда их онцлог ажээ. Бусад хөшөөнүүдээс ялгаатай нь урд зүг рүү бус хойд зүг буюу Хятад руу харсан байна. Том Буддатай уулзсаны дараа Тай О хэмээх загасчны тосгон руу очиж хатаасан загас үнэртэх нам гүм гудамжаар эсвэл урт далангаар алхах боломжтой. Мөн тосгон руу явах өөр нэг шалтгаан нь ягаан дельфинийг харах юм. Үүний тулд завинд суун арлаас холдоход л хангалттай ба үүний дараа ягаан дельфин уснаас үсрэн гарч ирэх нь хүмүүст харагдана.

Хонг Конгд ирээд уйдахгүй байхаар буудалд бууж болох юм. Энэ бол Mandarin Oriental, Hong Kong юм. Үүнээс л 1963 онд Mandarin Oriental хамтлаг үүссэн байна. Энэхүү буудлын барилга баригдаж дуусахад хамгийн өндөр барилгаар тооцогдож байсан бол сүүлийн 52 жилийн хугацаанд хамгийн намхан барилгын тоонд орсон билээ. Энэ нь ч нэг талаараа Хонг Конгийн хөгжил хэрхэн байгааг өгүүлж байгаа юм.

Mandаrin Oriental, 1950

Victoria боомтын эрэг дээр орших Mandarin Oriental, Hong Kong буудлын өрөөний цонхноос харагдах орчин нь тэс өөр бөгөөд өрөө болгонд байх дуран нь тийм ч илүү зүйл биш юм. Буудлаасаа гарсан ч болох ба хажууханд нь Hong Kong Park, St. John-ы сүм байх аж. Mandarin Oriental, Hong Kong зочид буудалд олон орны хоол санал болгох 10 ресторан болон баар байх ба оройдоо амьд хөгжим санал болгоно. Эндээс далайн бүтээгдэхүүнтэй сонгодог хоолыг санал болгодог Mandarin Grill+Bar, Man Wah ресторан, Францын алдартай тогооч Пьер Ганьерын нээсэн Pierre ресторануудыг онцолж болно.

Хэрвээ тогоочийн амтат хоолноос илүү түүх танд илүү их сонирхолтой бол буудалд байрлах үсчний газраар ороод нэг үзээрэй. Хонг Конгийн хамгийн анхных гэдгээрээ алдартай энэхүү үсчинд тав дах үеийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа ба тав дахь үеийн үйлчлүүлэгчид ч мөн очдог байна. Тэгэхээр Хонг Конгчуудын хувьд уламжлал гэдэг бол зүгээр ч нэг энгийн зүйл биш бололтой.

 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь