Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сагсан бөмбөгийн ДАШТ 2019-н бэлгэ тэмдэг Мөрөөдлийн хүү

2019-08-05


ДАШТ-н бэлгэ тэмдгийг нээлттэй байдлаар сонгон шалгаруулж  Дэлхийн  өнцөг  булан  бүрээс  зураг  төслийн саналаа  ирүүлэхийг уриалсан билээ. FIBA,  Орон нутгийн  Зохион байгуулах хороо  (LOC) ,  Хятадын  Дүрслэх  урлагийн төв академийн  профессоруудаас бүрдсэн баг цугларсан нийт бүтээлүүдээс шүүлт хийж Хятад-н луу  (Son of Dream), Сибир-н бар (Speed Tiger), арслан (Qiu Qiu) гэх 3 дүрийг сонгосон аж.

Харин эцсийн шатны шалгаруулалтыг олон нийтийн санал асуулгаар явуулж Сагсан бөмбөгийн ДАШТ эхлэхээс 500 хоногийн өмнө буюу 2018.04.18нд Son of Dream албан ёсны бэлгэдэл-р тодорсон билээ.

Азийн Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, ДАШТ 2019-н төлөөлөгч Яао Мин хэлэхдээ “ДАШТ 2019-н бэлгэ тэмдэг нь Сагсан бөмбөг гэх энэхүү спортын мөн чанар болоод Хятадын ард түмний соёл,  ёс заншлыг  шингээсэн бусад улс үндэстэнд мөн адил хүлээн зөвшөөрөгдөх дүр юм  ” хэмээжээ. 

Бэлгэ Тэмдгийн Намтар

Мөрөөдөлдөө хүрэх аялал амар биш бидний замд олон саад бэрхшээл тулгардаг  боловч хүсэл  тэмүүлэл ,  тууштай байдлаар бид тэр мөрөөдлөө биелүүлж чадна.Мөрөөдлийн хүү бол энэхүү  хүсэл тэмүүллийн биет дүр юм . Тэр зөвхөн өөрийн ур чадвараа хөгжүүлэх  төдийгүй түүний  эргэн  тойронд  байгаа хүмүүст хүч чадал, дэм өгдөг нэгэн юм . “Son of Dream”2015 оны 8-р сарын 8-нд  Хятадад  төрсөн ба түүний ид шидийн  эвэр нь  түүнд болох гэж буй ойрын ирээдүйг харж тоглох  чадварыг  өгдөг. Түүнийг төрөхөд  домогт Яо Мин түүнд  луугийн арьсан гутал бэлэглэсэн ба энэ нь   түүнийг талбай дээр байгаа хэнээс ч  илүү хурдан хөдөлж,  өрсөлдөгчдөө давамгайлах  чадварыг өгдөг.

Тэр өөрийн мөрөөдлийг бусадтай хуваалцаж тоглогч бүрд  дотор нь байгаа мөрөөдлөө  хэрэгжүүлэх хүчийг өгдөг. Энэ бол түүний хүч чадлын түлхүүр юм 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com