Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сакура цэцгийн талаар таны мэдэхгүй 9 баримт

2019-06-27


1. Япон оронд 600 гаруй төрлийн Сакура ургадаг бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь Сомеи-Ёошино /Somei-yoshino /аж.

Сомеи-Ёошино-г Эдо -н үеэс ургуулан тариалж эхэлсэн. Энэ төрлийн Сакура нь ихэвчлэн 5 дэлбээтэй байдаг .Цэцгийн өнгө цагаан, ягаан туяатай байдаг нь  маш үзэсгэлэнтэй сэтгэл татам харагддаг

2. Сакура цэцэг дэлбээлэх үеэр нутгийн иргэд ах дүү найз нөхдөөрөө цуглан салхинд гарч сакура-н мод доор суун хээр  хооллодог байна. Үүнийг Японоор  Ханами буюу цэцэг үзэх хэмээн нэрлэдэг бөгөөд одоо цагт түлхүү сакура цэцэг үзэж нүдээ баясгах утгаар хэрэглэгддэг байна 

3. Ихэнхи Сакура цэцэг 5 дэлбээтэй байдаг ба 100 хүртэлх дэлбээтэй төрлүүд ч байдаг байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр цэцгүүдийг дэлбээний тоогоос хамааран өөр өөрөөр нэрлэдэг гэнэ шүү.   5 дэлбээтэй Сакураг hitoezakura (一重桜), 5-10 дэлбээтэйг  hanyaezakura (半八重桜). 10-с их 100 хүртэлх дэлбээтэй Сакураг yaezakura (八重桜) гэж нэрлэдэг. Зуугаас дээш дэлбээтэй Сакура ч мөн байдаг бөгөөд харагдах байдлын хувьд хонин нүдэн цэцэгтэй төстэй аж

4. Сакура цэцэг 7 хоноод хагдардаг. Сакура цэцэг хэдий үзэсгэлэнтэй ч маш бага настай аж. Анх цэцэглэж эхэлсэн цагаасаа бага багаар дэлбээ нь унадаг бөгөөд ойролцоогоор 7 хоноод л хагдардаг аж. Иймдээ ч Сакураг аль болох удаан байгаасаа гэсэндээ таслахыг цээрлэдэг байна

5.Сакура цэцгийн дэлбээг эртний дайчин самурайтай зүйрлэдэг. Японы уламжлалд самурай нь богино хугацаанд эр зоригтой хүсэл тэмүүлэлтэй амьдарч залуудаа үхэх жамтай байдаг аж. Сакура цэцгийн дэлбээ унахыг тулаанд ялагдсан дайчин самурай дахин төрлөө олохоор хорвоог орхиж буйтай зүйрлэдэг

6. 3.27 бол Сакура цэцгийн өдөр. 1992 оноос хойш уг өдрийг Сакура цэцгийн өдөр хэмээн тэмдэглэж эхэлсэн бөгөөд цэцгийннэрний  эхний үсгүүдээр он сарыг тогтож байжээ. SA=3; KU=9, 3×9=27, 

7.Сакураг  ууж бүр идэж ч болно. Сакура цэцгийг маш олон төрлийн ус ундаа болоод хоолонд хэрэглэдэг. Ялангуяа хаврын үеэр Сакура цэцгийн хольцтой бүтээгдэхүүнүүд улам бүр ихэсдэг аж

8. Сакура гоо үзэсгэлэн болоод мөнх бус байдлыг бэлэгддэг.  Сакура нь мөн хайр дурлал, оюун билэг , гэгээрэлд хүрэх замыг билэгддэг 

9.Японд змэгтэй хүүхдийг Сакура гэж нэрлэх нь элбэх байдаг

1990 оноос өмнө хүүхдийг сакура гэж нэрлэхийг цээрлэдэг байжээ. Учир нь уг цэцэг хурдан хагдардаг тул билэгдэлгүй гэж үздэг байжээ. Харин одоо бол энэ нь хамгийн түгээмэл нэрнүүдийн нэг юм


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь