Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Токио 2020 Олимп, Паралимпын бэлгэ тэмдэг -Мираитова &Сомейти

2019-08-05


Токио 2020 олимп-н хороонд 2,042 загвар санал цугларсан ба эдгээрээс 3 хос бэлгэ тэмдгийг шалгаруулж эцсийн шийдвэрийг Японы бага сургуулийн сурагчид гаргасан байна.  Хос бэлгэ тэмдгийн нэг нь Олимпийн наадамд, нөгөө нь Паралимпийн наадамд зориулагдсан юм. Сонгуульд нийт 205,755 анги санал өгсөн ба 109,041 оноогоор Рёо Танигучигийн бүтээл сонгогдсон байна.

Токио 2020 Олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” хэмээн нэрлэжээ . 
“Мираитова” гэдэг нь “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд гэсэн утгатай япон үгнүүд бөгөөд нийлэхээрээ гайхалтай ирээдүй үүрд мөнх оршино гэсэн утга агуулгатай болж байгаа ажээ.
Харин “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу сакура цэцгийн  мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна. Энэхүү нэр нь Паралимпын агуу байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Японы ард иргэд сакура цэцгээрээ бахархдаг байдлыг илтгэж байгаа юм. 

Худалдаа

Олимпийн хорооноос бэлгэ тэмдгийн лиценз, худалдаа наймаанаас 130 сая доллар ($ 14.4 тэрбум) орлого олно гэж тооцоолсон боловч Токио 2020 зохион байгуулагчид уг төсвийн менежмент-д шүүмжлэлтэй хандсан. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр Олимпийн нийт зардал тендерийн үнийн дүнгээсээ дөрөв дахин их байгаа аж.  Токио 2020 Олимп дууссаны дараа Мираитова Сомейти-н  оюуны өмчийн эрхийг  Олимпийн хороо, Олон улсын паралимпийн хороонд шилжүүлэх ёстой бөгөөд ингэснээр Япон улс Олимп дууссаны дараа бэлгэ тэмдгээр мөнгө олох, цааш ашиглахаас сэргийлж байгаа аж. 

Албан ёсны онлайн худалдаа: https://tokyo2020shop.jp/?trans_language%5Blanguage%5D=en


Анимейшн 

2019 оны 7-р сарын 22-ны өдөр зуны олимпийн албан ёсны твиттер хуудсанд Мирайтоваг Олимп-н  бүх спортод оролцож буйг харуулсан богино хэмжээний анимейшн байрлуулсан байна.


Робот

Роботуудыг 2019 оны 7-р сарын 24-ны өдөр "1 жил үлдлээ" арга хэмжээний үеэр танилцуулсан юм. Токио 2020 Олимпийн зохион байгуулах хорооноос мэдээлснээр Токио 2020 үеэр роботууд танд тусалж үйлчлэх бөгөөд энэ дунд  Мираитова Сомейти хоёрын  автомат робот мөн байх аж.   Лос-Анжелес Таймс сонинд бичсэнээр роботууд "Олон төрлийн нүүрний хувирлыг үзүүлэхээр програмчлагдсан ба тамирчид болон фенүүдтэйгээ гар барин мэндлэх ажээ".  


 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com