Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Токио 2020 Олимпийн талаарх 5 сонирхолтой баримт

2019-05-30


1. Токио ба Олимп

Та үүнийг мэдэх үү? 2020 оны олимп нь Токио хотын хувьд зуны олимп зохион байгуулахаар  сонгогдож буй 3 дахь удаа юм. 

Эхнийх нь 1940 онд байсан боловч БНХАУ болоод Япон улсын зөрчилдөөнөөс үүдэж Финландруу шилжсэн. Хэдий тийм ч дэлхийн 2-р дайнаас болон бүр мөсөн цуцлагдсан байдаг.

Хоёрдох удаа нь 1964 онд байсан бол гурав дахь нь ирэх жил тохиож байгаа юм.

Токио хот бол пара-олимп-г 2 дахь удаагаа зохион байгуулж буй анхны хот . Эхнийх нь 1964 онд зохион байгуулагдаж байсан ба анхны зуны пара-олимп гэдгээрээ онцлогтой

2. Шинэ спортын төрөл

 Олимп нь үндсэн 9 спорттой бөгөөд Токио 2020 хувьд 33 төрлөөр зохион байгуулагдана / Нийт 339/. Үүнд шинэ 5 төрлийн спорт багтаж байгаа аж. .Үүнд: Сагсан бөмбөг,Каратэ, Спорт авиралт, Скейтборд, Давлагаан дээр гулгах /surfing/

 Мөн бусад төрлийг баяжуулж 15 шинэ төрөл гарч  ирэх юм. /эрэгтэй эмэгтэй холимог төрөл гэх мэт/

3. Байгалд ээлтэй медаль

Байгалд ээлтэй гэдэг үг бүрэн утгаараа энд хэрэгжих нээ. Токио олимпын 5000 орчим медалийг хуучин утасны үнэт металл ашиглаж хийх юм. Японы засгийн газраас хуучин утсаа хандивлахыг иргэддээ уриалж байгаа бөгөөд хүн бүр 2020 Олимпд хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байгаа аж.

4. Хамгийн аюулгүй аялал- Токио 2020

Токио хот нь 2017 онд дэлхий дээрх хамгийн аюулгүй хотоор шалгарсан. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, цахим хамгаалал, дэд бүтэц ,зам тээвэр, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдал зэрэг нийт 49 үзүүлэлтээр тодорхойлсон үр дүн юм. Олимпын үеэр нэмэгдэх жуулчдад 5000 гаруй сүши ресторан болоод 882 төмөр замын буудал, түүний дотор 282 метро буудлаас зорчих боломжтой  Tтехнологийн дэвшлийг ашиглан жуулчдын тав тухтай байдлыг хангах үүднээс нэлээдгүй бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж.

5. Ухаалаг роботууд

The Japan Times сэтгүүлээс мэдээлэлж байгаагаар Токио Олимпын үеэр Ханэда нисэх онгоцны буудалд ухаалаг роботууд зочдыг угтах аж.Тэд зүг чиг зааж ачаа бараа өргөхөд тань туслах бөгөөд 4 төрлийн хэлээр ярих чадвартай гэнэ. Үүний гол зорилго нь робот болоод хүмүүс хоорондын харилцааг хэвийн үзэгдэл болгож төлөвшүүлэх аж 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь