Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Вьетнам улсын шинэ жил

2019-12-11


Вьетнам улсын иргэд хотын төвдөө цугладаг бөгөөд тус хэсэг рүү машин нэвтрүүлдэггүй, хүмүүс өргөн дэлгэр баяраа тэмдэглэдэг байна. Шинэ жилийн баярын чимэглэлийг үзэж сонирхон, зургаа даруулж, шөнийн турш кафе, ресторанууд нь нээлттэй байдаг. Зарим айлууд гудамжандаа баяраа тэмдэглэж, бэлэг солилцдог ба харин ил захидал барагтаа бол өгдөггүй юм. 

Тэгвэл Вьетнамчууд уламжлалт сарны тооллын Шинэ жилийн баярыг МЭӨ 500 оноос хойш тэмдэглэж байгаа гэж үздэг. Tet Nguyen Dan баяраар гурав хоног амарч, ах дүү хамаатан саднаараа цуглардаг байна. Вьетнамчууд ирэх жилээ зөв эхлэхийн тулд өрөө төлж, муудалцсан хүнтэйгээ эвлэрч, шинэ хувцас өмсдөг зэрэг ёс заншилтай нь монголчуудтай адилхан аж. Баяраар завины уралдаан, лууны бүжиг болдог гэнэ. Уламжлалт луу нь Вьетнамд эрүүл мэнд, эд баялгийг бэлгэддэг юм. Түүнчлэн баярын үеэр үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй гэр бүлийн тухай ардын үлгэрийн зургийг айлууд гэртээ өлгөдөг гэнэ. Үлгэрт нэгэн хосыг хаан шийтгэж, голын хоёр эрэгт тусад нь байлгах бөгөөд жилд ганц удаа хар галуунууд голын дээгүүр гүүр болох үед эргэж нийлдэг байна. Тэд бие биеэ санаж уйлсан нулимс нь бороо болж ордог хэмээн үлгэрт гардаг аж.

 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь