Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012
china2019

2019 оны 8/31 - 9/15

2019 оны 8 сарын 31-нээс 09 сарын 15-ны өдрүүдэд манай урд хөрш БНХАУ-ын 8 том хотод Сагсан бөмбөгийн ДАШТ зохион байгуулагдах юм. Эдгээр 8 хотыг дурдвал, Бээжин, Шанхай, Нанжин, Гуанжоу, Шэнжэнь, Ухань, Дунгуан, Фошань зэрэг бөгөөд гол тэмцээнүүд нь Шанхай, Бээжин гэсэн 2 том хотдоо зохиогдох юм.

1967 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Сагсан бөмбөгийн ДАШТ нь Токиогийн Олимпийн наадмын өмнөх жил зохиогдож байгаа тул Олимпийн эрх олгох том тэмцээнд тооцогдох юм. Иймээс үзэгчид, хөгжөөн дэмжигчид олонтой, өрсөлдөөн ихтэй болох нь дамжиггүй.

Спорт аяллын шилдэг хөтөч Нью жуулчин турс компанийн хамт олон бид 2003 оноос хойш Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012, Рио де Жанейро-2016 гэсэн Зуны 4, Турин-2006, Ванкувер-2010, Сочи-2014, Пёнчан-2018 гэсэн Өвлийн 4 Олимпийн наадам, Өмнөд Африк-2010, Бразил-2014, ОХУ-2018 гэсэн Хөлбөмбөгийн 3 удаагийн ДАШТ, Гуанжоу-2010, Инчон-2014, Жакарта-2018 гэсэн 3 удаагийн Азийн наадамд хөгжөөн дэмжигч, үзэгчидийг аялуулж ирсэн туршлагатай хамт олон юм.

2019 онд бид Сагсан бөмбөгийн ДАШТ, 2020 онд Токио-2020 Зуны олимпийн наадамд нийт спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдээ аялуулахаар бэлтгэл ажилаа хангаад байна.

32 улс, 8 хэсэгт

7

Америк тив

12

Европ тив

8

Ази тив

5

Африк тив

Тоглолтын хуваарь болон үнийн мэдээллийг энд дарж харна уу

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь