Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Тухай

2019-09-11

Монголын аялал жуулчлалын ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ – “Нью жуулчин турс” ХХК

 

Манай компани 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд зөвхөн монголдоо төдийгүй АНУ, Япон, БНХАУ,Тайвань зэрэг гадны орнуудад өөрийн салбар компаниудтай, аялал жуулчлалын маркетинг болон үйлчилгээний сүлжээ бүхий групп компани юм.

Одоогоор бид:

  • Инбаунд  аялалын үйлчилгээ: 23 орны 150 гаруй тур оператор компаниудтай хамтран ажиллаж, жилд дундажаар 10 мянга орчим аялагчидыг Монголдоо хүлээн авч байна.
  • Аутбаунд аялалын үйлчилгээ: дэлхийн 40 гаруй улсын 70 орчим чиглэлд аялалуудыг тогтмол зохион байгуулж, жилд дундажаар 5000 гаруй монгол жуулчдыг аялуулж байна.

Бид дээрх аялалуудыг тогтмол зохион байгуулахаас гадна дэлхийн сонирхолтой газруудад ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ –г  Монголдоо анх удаа зохион байгуулсан  бөгөөд одоо бид дараахь чиглэлүүдэд шууд нислэгтэй аялалыг жилд тодорхой хугацаанд тогтмол зохион байгуулж байна:

  • Хон Конг
  • Дубай
  • Чежү арал
  • Хайнан арал
  • Бангкок
  • Сингапур
  • Ханой

Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах 18 төрлийн сонирхолтой хөтөлбөрүүдийг санаачлан өөрийн орны иргэдийг аялуулж байна. Мөн Улаанбаатар - Улаан Үүд, Улаанбаатар -Хамарын Хийд, Улаанбаатар - Замын Үүдийн чиглэлд авто тээврийн үйлчилгээ хийж байна.

 

Тээвэр

Монголын хамгийн том аялал жуулчлалын автобаазын нэгийг манай компани эзэмшдэг бөгөөд одоогоор бид:

  • 45 хүний суудалтай том оврын 10 автобус,
  •  22-24 хүний суудалтай дунд оврын 10 автобус,
  • 5-7 хүний суудалтай бага оврын 4 автобус,
  • Японы 4WD 7 жийп болон бусад төрлийн машинаас бүрдсэн 40 гаруй тээврийн хэрэгслээр авто тээврийн чанартай үйлчилгээг явуулж байна.

Манай жолооч нар Монгол улсын зам, маршрутыг сайн мэддэг, мэргэшсэн, жуулчинд аюулгүй, тав тухтай үйлчилгээг үзүүлж чадахуйц туршлагатай хамт олон юм. Бид жил бүр жолооч нараа үйлчилгээ болон аюулгүй байдалд чиглэсэн сургалтад хамруулдаг.  Техникийн аюулгүй байдал бол амжилттай аяллын чухал хэсэг байдаг тул авто машины техник, бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж, шаардлага хангасан, аюулгүй машин техникээр үйлчилгээгээ үзүүлдэг.

 

Аялал Жуулчлалын Ур Чадварын Мэргэжлийн Сургууль (МСҮТ)

Бид Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч байгууллагуудын нэг болохын хувьд үйлчилгээний бүхий л түвшинд мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх зорилгоор Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Недерландын ахлах мэргэжилтнүүд, PUM болон Эделвайс зочид буудалтай хамтран аялал жуулчлалын ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн сургууль (МСҮТ) байгуулсан.

МСҮТ-ын зорилго нь аялал жуулчлалын компани, гэр бааз, зочид буудал болон рестораны үйлчилгээний технологи, стандарт, ёс зүйг эзэмшсэн мэргэжлийн, ур чадвар бүхий аяллын хөтөч, жолооч, баазын менежер, ресепшн, тогооч, зөөгчдийг бэлтгэн гаргахад оршино.

 

Зочид Буудал

“Нью Жуулчин Турс” ХХК нь Чингис Хааны талбай, Үндэсний музей, Байгалийн түүхийн музей гэх мэт их хотын хамгийн сонирхолтой газруудад ердөө л хэдхэн хором алхаад хүрэх зайд орших 3 одтой “Эдэлвайс” зочид буудлыг эзэмшдэг. Орчин үеийн стандартыг бүрэн хангасан  20 өрөө бүхий энэхүү зочид буудлын нөхөрсөг ажилчидын чанартай үйлчилгээгээр дамжуулан зочид нь Монголчуудын зочиломтгой ёсыг мэдэрдэг билээ. Эделвайс зочид буудлын эрхэм зорилго бол зочныг сэтгэл хангалуун байлгах учир бид таныг байрлаж буй хугацаанд тав тухтай, амар тайван байгаа эсэхэд үргэлж санаа тавих болно. Зочид буудалд ирсэн зочдын наад захын хэрэгцээг хангах үйлчилгээнээс гадна амралт болон бизнест тань зориулсан бусад хөтөлбөр, үйлчилгээг ч санал болгодог.

ЖУУЛЧНЫ БААЗУУД

Мөн бид монголынхоо үзэсгэлэнт байгальд байрлах, өөр өөрийн онцлог бүхий дараахь 4 жуулчны баазуудыг олон жилийн туршид ажлуулж байна.

  • ГҮРҮ ЭКО КОМПЛЕКС - Тэрэлж, Улаанбаатар
  • ХОЁР ЗАГАЛ ЛОДЖ - Рашаант, Булган аймаг
  • АЛУНГОО ЛОДЖ - Тэрэлж, Улаанбаатар
  • ГОВИЙН ЛОДЖ- Хан Хонгор, Өмнөговь аймаг

 

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь