Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Зүүн тайгын аялал \Хөвсгөлөөс эхлэлтэй\

2021/07/09 - 2021/07/13

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

                                                                   Тайлбар

              Аяллын зардал:

Хүний тоо

10-с дээш хүн

Том хүн

650,000 төгрөг

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Мөрөн- Хатгал- Улаан Уул

Мөрөн хотоос аяллын хөтөч тосч авч Хатгал сум руу явна. Замдаа 50, 100-н хөшөө, Уушгийн өврийн буган чулуун хөшөөг үзэж сонирхоно. Хатгал суманд аюулгүй газар машинаа байрлуулаад Улаан Уул сум руу явна. Улаан уул сум хүртэл 170 км бартаат шороон замаар явна. Өлийн 13 овоотоор давж Хорьдол сарьдгийн үзэсгэлэнт байгаль үзэж сонирхоно. Орой нь Улаан уул сумын нутгийн гэйст хауст хоноглоно.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Улаан уул- Зүүн тайга

Өглөөний цай уусны дараа Цагаан нуур сум руу хөдөлнө /100 км/. Замдаа өдрийн хоолоо зооглоно. Цагаан нуур суманд ирээд Хилийн застав дээр очиж бүртгэл хийлгэнэ.Дараа нь Тэлэгийн ам руу 25 км машинаар явна. Замдаа Шишгэдийн голын гүүрээр гарна. Тэлэгийн аманд орон нутгийн хөтөч нар болон ачааны морьтойгоо уулзана. Ачаагаа бэлдэж ачаад Зүүн Тайга руу 4-6цаг алхана. Замын нөхцөл байдлын хувьд шавар устай замаар явган аялал хийх тул хувийн бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй .Үдээс хойш бид Зүүн Тайгад Цаачин түмний нутаглаж буй зуслангийн газар ирнэ. Цаатны урцанд хоноглоно. (Хэрвээ та хүсвэл майханд хоноглож болно) д.т.д 2750м. 

Цаатан:Монголын хамгийн олон цаатан буюу тува үндэстэнтэй газар юм. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй хүн буюу 40 орчим цаатан өрх бүртгэгдсэн байдаг.Цаатан хүмүүсийн төрөлх хэл нь тува боловч ихэнх цаатнууд Монголоор маш сайн ярьдаг. 2012 оноос хойш Монгол улсын засгийн газар цаатан хүмүүст тэтгэмж болгож 70,000 төгрөг олгодог болсон. Тэд жилийн 4 улиралд нэг давхар брезенттэй урцанд амьдарч ан гөрөө хийж амьдралаа залгуулдаг.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Тайга

Өглөө эртлэн босож цаатан хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдний соёлын онцлог, уламжлалыг мэдэх өдөр юм. Мөн нутгийн бөөгийнд очиж энэ өвөрмөц уламжлалын талаар илүү ихийг мэдэж авах боломжтой. Тухайн өдөр сар од эрхэсийн тохиол таарч байвал орой бөөгөөр бөөлүүлж үзүүлэх боломжтой. Цаатны урцанд хоноглоно. 

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Тайга – Хогоргын гол – Цагаан нуур

Өглөөний цайны дараа ачаа бараагаа мориндоо ачаад Хогоргын ам руу 5-6 цаг алхана. Хогоргын аманд жолооч нартайгаа уулзаж машиндаа суугаад Цагаан нуур сумын зүг явна. Цагаан нуурын эрэгт байрлах жуулчны баазад бууж усанд орж алжаал ядаргаагаа тайлна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Цагаан нуур- Хатгал сум

Өглөө эртлэн босож цайгаа уусны дараа Хатгал сум руу хөдөлнө. Цагаан нуур сумаас  Хатгал сум хүртэл 290 км шавар шалбааг ихтэй бартаат замыг 8-10 цаг явж туулна. Өдрийн хоол боолтын хоол иднэ. Орой нь Хөвсгөл нуурын эрэг дээр байрлах тансаг зэрэглэлийн жуулчны баазад байрлана.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Бусад

Бэлдэж явах зүйлс:

  • Гэрэл зургийн аппарат
  • Хатуу ултай урт түрийтэй усны гутал
  • Хээр алхахад тохиромжтой 2 ээлжийн гутал 
  • Усны хувцас
  • Уулын таяг /эвхэгддэг, хөнгөн материалтай байвал зүгээр/
  • Дулаан нөмрөг
  • Духны гэрэл
  • Усны сав
  • Уулын оймс
  • Урт өмд /ус салхины хамгаалалттай/
  • Ороолт
  • Дулаан гадуур хувцас 
  • Нарны шил
  • Малгай болон бээлий
  • Нарны хамгаалалттай тос
  • Уруулын бальзам
  • Салхины хамгаалалт
  • Үүргэвч
  • Жижиг дуран
  • Утас цэнэглэгч /повербанк/
  • Хөнгөн зууш
  • Амьтан болон цэцэгний лавлах ном
  • Унших ном
  • Жижиг эмийн сан /ойр зуурын хэрэглээний/

 

 


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь