Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

ТУРК АНТАЛЬЯ - ГАДААД АЯЛАЛ

2021/08/07 - 2021/08/14

Хугацаа

6 шөнө, 7 өдөр

Улс

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

             БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС, АНТАЛЬЯ, ПАМУККАЛЕ ХОТ


Аяллын чиглэл: УБ – Челябинск – Анталья – Памуккале – Челябинск – УБ
Аяллын хугацаа: 2021 оны 8 сарын 07 – 14 , 14 – 21 өдрүүдэд
Аяллын үнэ: 3990 000 төгрөг/ том хүн
Аяллын үнэ: 390 000 төгрөг /хүүхэд 0-2 нас зочид буудалд ор эзлэхгүй/
Аяллын үнэ: 3390 000 төгрөг /хүүхэд 2-11 нас /
 

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
УБ – Анталья

Улаанбаатар хотоос өглөө 07:00 цагт  МИАТ авиакомпанийн тусгай нислэгээр Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья руу ниснэ. Антальяд 12:00 цагт буун хилээр нэвтэрсний нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана.
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна.
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд өдрийн хоолны дараа аялагчид өөрсдийн сонирхлоор амрах эсвэл хамгийн том Террасити худалдааны төврүү явах боломжтой. Террасити их дэлгүүрлүү явах болон зочид буудалруу буцаж ирэх автобусны цагийн хуваарийн мэдээллийг тур ахлагчаас авна.
 Энэ өдөр чөлөөт өдөр учир оройн хоол өөрсдийн төлбөрөөр иднэ.
Орой 21:00 - 22:00 цагийн хооронд PCR шинжилгээ авна. Нэг хүний 30 ам.доллар ба төлбөрөө бэлнээр Тур ахлагчдаа хураалгана.
Анхаарах зүйлс: Террасити явах автобус нь яг цагтаа хөдлөх ба хоцорсон тохиолдолд жуулчид өөрсдөө таксигаар явах боломжтой ба таксиний төлбөрийг жуулчин хариуцна. Буудлаас гарахдаа буудлын картыг авна уу. Латаня буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй.
4 одтой буудал        https://latanyapalm.com/en/home-page/#

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өдөр 2
Памуккалле

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа 8 цагт буудлын хүлээлгийн өрөөнд уулзан өрөөний түлхүүр хүлээлгэн өгнө. Денизле хотод байрлах ПАМУККАЛЕ-руу чиглэн автобусаар аялна. (280 км) Дуден хүрхрээг үзэж сонирхоно. Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарс болон эмчилгээний зориулалттай өтгөрүүлсэн сиропны үйлдвэрлэл болон дэлгүүртэй танилцана. Памуккалед байрлах Колоссая спа буудалд ирж амарна. Энд эмчилгээний рашаанд орох боломжтой.
Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй.
Турк улсын стандарт 5 одтой буудал http://www.colossaehotel.com/colossae/lang/2/en/english.aspx

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Памуккалле

 Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөгийн үнэ - 90 ам.доллар/
Энэ өглөө 10 цагт Памуккале хотын аялал эхлэнэ. Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиараполис, Памуккалег үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайз юм. МЭӨ 200 онд баригдсан Хиараполис хотын туурь ба эртний амфитеатр үзнэ. Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан рашаантай усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. /Үйлчилгээний үнэ- 13$/
Текстил хөвөн даавуун бүтээгдэхүүний дэлгүүрээр зочлоно. Денизли нь хөвөнгийн тариалалаараа дэлхийд алдартай ба хөвөн давууны хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Доан оникс дэлгүүрээр зочлоно. Тус дэлгүүр нь үнэт болон хагас үнэт чулуугаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй. Өдрийн хоол идэх ресторанд уух зүйлс төлбөртэй.
Турк улсын стандарт 5 одтой буудал http://www.colossaehotel.com/colossae/lang/2/en/english.aspx

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Памукалле – Анталья

Энэ өглөө аялал 9 цагт Анталья хотын зүг хөдлөнө. Доан оникс дэлгүүрээр зочлоно. Тус дэлгүүр нь үнэт болон хагас үнэт чулуугаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Текстил дэлгүүр орно. Газар дундын тэнгисийн үзэсгэлэнт далайн эрэг дээр байрлах SHERWOOD 5-н одтой амралтын резорт дээр ирж амрана.
Анхаарах зүйлс: Өдрийн хоол идэх ресторанд уух зүйлс төлбөртэй.


5 одтой буудал https://sherwoodhotels.com.tr

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Анталья хотын аялал

Энэ өглөө 8 цагт зочид буудлаасаа хөдлөн Сидэ хотруу явна. Ромын эзэнт гүрний үеийн хуучин Сидэ хот болон Аполло сүмийн туурийг үзнэ.
Савхин болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлоно. Туркийн алдарт султанет чулуу болон алт мөнгөн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээрээ алдартай үнэт эдлэлийн дэлгүүрээр орно.
Анхаарах зүйлс: Antigen, Rapid test оройн 8-9 цагийн хооронд авна. 30 ам.долларын үнэтэй.
5 одтой буудал https://sherwoodhotels.com.tr

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Анталья- Чөлөөт өдөр

Sherwood зочид буудал нь далайн эрэг дээр байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Тус буудалд нь өглөө, өдөр, оройн хоол буфетээр, мөн бүх төрлийн уух зүйл хөтөлбөрт багтсан.


5 одтой буудал https://sherwoodhotels.com.tr

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Анталья – УБ

Өглөөний хоолны зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд онгоцны буудал руу хүргүүлнэ. Анталья хотоос 14:00 цагаас хөөрч Улаанбаатар хотын “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд ................ ны шилжих шөнө 04:10 цагт бууснаар аялал өндөрлөнө.
 

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн унаа болон нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын цагт өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.
 


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn