Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Увс, Баян Өлгий аймгийн аялал

2020/07/25 - 2020/07/29

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Баруун аймаг

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар хот – Увс аймаг /Хархираа түргэний уул/

Энэ өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр тогтсон цагт уулзан орон нутгийн нислэгээр Увс аймар руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа ирнэ. 35 км зайд орших Хархираа түргэний уул руу явна.  Хархираа, Түргэн голын сав газарт Увс нуурын ай савын дархан цаазат газрын Увс нуур, Түргэний уул, Цагаан шувуутын хэсэг хамаардаг ажээ.
Далайн түвшнээс дээш 4037 м өргөгдсөн Хархираа, далайн түвшнээс дээш 3965 м өргөгдсөн Их Түргэний уулс нь Алтайн нурууны салбар уулс юм. Уг үзэсгэлэнт газрыг үзсэний дараа оройн хоолондоо ороод жуулчны бааздаа байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Хяргас нуур

Өглөөний цайны дараа Хяргас нуур /190км/  руу явна. Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ. Энд мөн “Хэцүү хад” хэмээх хаана ч давтагдашгүй, онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, улсын тусгай хамгаалалттай газар байдаг ба шувуу ажиглах хамгийн тохиромжтой газар юм. Орой нь жуулчны бааздаа ирж байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Увс – Баян Өлгий /Казак айл/

Өглөөний цайны дараа төв руу буцаж аймгийн музейтэй танилцана. Дараа нь тогтсон цагт нисэх онгоцны буудал хүргүүлэн орон нутгийн нислэгээр Баян Өлгий руу ниснэ. Ойролцоогоор 1 цагийн дараа ирнэ.  Уг аймаг нь байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялагийн арвин их нөөцтэй газар юм. Ингээд Казак айл /100 км/ руу явж, Казах айлын амьдралын хэв маяг, ёс журамтай танилцана. Орой нь нутгийн айлд байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Бага түргэний хүрхрээ – Хурган хотон нуур

Өглөөний цайны дараа Бага түргэний хүрхрээ /80км/ руу явна. Алтай Tаван Богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Өдрийн хоолоо идсэний дараа Хурган хотон нуур /10км/ руу явна. Хотон нуур нь Баян-Өлгий аймаг дахь цэнгэг уст нуур бөгөөд Хурган нууртай богино (2 км урттай) хоолойгоор холбогддог аж. Энэ хоёр нуур нь Ховд голыг тэтгэнэ. Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газарт оршино. Орой нь жуулчны бааздаа байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Баян Өлгий – Улаанбаатар

Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал хүргүүлэн орон нутгийн нислэгээр Улаанбаатар хот руу буцна. Ингээд аялал өндөрлөнө.  

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь