Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Цагаан суварга

2021/07/16 - 2021/07/18

Хугацаа

3 шөнө, 2 өдөр

Улс

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Аяллын үнэ:

Гэр баазад байрлавал:

2 хүн

3-5 хүн

6-9 хүн

10-15+1 хүн

16-20+1 хүн

1 245 000₮

916 000₮

620 000₮

585000

495000

 

Говь Караван Серай баазад байрлавал:

 

2 хүн

3-5 хүн

6-9 хүн

10-15+1 хүн

16-20+1 хүн

1 620 000₮

1 266 000₮

1099 000₮

1012 000₮

815 000₮

 

 

Тайлбар

Хүүхдийн хөнгөлөлт:  

Хүүхэд ( 8-11 нас)

20% хөнгөлнө /суудал эзэлнэ/

Хүүхэд ( 3-7 нас)

30% хөнгөлнө /4 нас хүртэл суудал эзлэхгүй/

Хүүхэд  (0-2 нас)

Үнэгүй /суудал эзлэхгүй, хоол өөрсдөө/

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
УБ-Чойрын хийд-Цагаан суварга

Энэ өдөр өглөө 06:00 цагт тогтсон газар цуглан манай гариг дээрхи Марс гариг гэж нэрлэгдээд байгаа Цагаан суварга руу хөдөлнө. Замдаа Чойрын хийдээр зочилно. Дэлгэрийн Чойрын хийдийг гүн ухаантан Зава Дамдин одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт уулын энгэрт 1918 онд нүүлгэн байгуулсан түүхтэй. Хийдийн үйл ажиллагаанд баримтлах жаяг, дэг нь тухайн үед нэлээд утга төгөлдөр, бурханы шашны винайн ёс, аливаа зан үйл, уламжлалд нийцүүлсэн Зава Дамдины эрдэм оюуны илэрхийлэл болж байсан гэдэг. Хийд ид цэцэглэн хөгжиж байх үед буюу гучаад оны эхэнд хагас мянган лам шавилан сууж, бурханы шашны их, бага арван ухаанд шамдан суралцаж байсан нь тухайн үед Дайчинбэйсийн хошууны эрдэм соёлын төв байсныг гэрчилдэг байна.

Энэ хийдийн туурийг хадгалж, түүнтэй зэрэгцүүлэн шинэ сүмийг барьсан бөгөөд “Зарлигаар байгуулсан Соёмбот орон” хэмээн нэрийдсэн тухай Дэлгэрийн Чойрын хийдийн хамба, Зава Дамдин гавжийн хойд дүр Лувсандаржаа ринбүүчий айлдсан юм. Аяллаа Сүм хөх бүрд рүү үргэлжлүүлнэ. Өдрийн хоолоо Мандалговьд идээд Цагаан суврага руу хөдөлнө. Замдаа Хулд сүмийг үзнэ. Энд Говийн зэрэглээ киноны зураг авалт хийгдсэн түүхтэй.  Орой нь цагаан суварга дээр ирж баазад байрлана.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Цагаан суваргын эргэн тойрон

Ургах нартай уралдаж Цагаан суваргын эгч цавчим мөргөцөг дээр нар мандахыг харна. Монгол хувцас өмсч зургаа даруулна. Бааз дээрээ өглөөний цайгаа уугаад 7 км зайтай орших хэвтээ босоогийн агуй, улаан суварга, Дэл уулын хадны сүг зургийг үзэж сонирхоно. 

Цагаан Суварга нь эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг тул Цагаан суварга хэмээн нэрлэжээ.

Цагаан Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 60-д метр бөгөөд нийтдээ 400 гаруй метр сунаж тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг билээ. Бааздаа эргэн ирж амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Цагаан суварга-Улаанбаатар

 Бааздаа өглөөний цайгаа уугаад УБ буцна. Мандалговьд өдрийн хоол иднэ.    

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Бусад

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Аяллын зориулалттай, тав тухтай унаагаар үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагчаар аяллаа ахлуулна
  • Сүхбаатар жанжины хөшөө болон Дэлгэр чойрын хийдийг үзэж сонирхоно   

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь