Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хэрмэн цавын аялал

2020/08/01 - 2020/08/08

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Говийн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагчаар аяллаа ахлуулна

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Баянговь / 280км/

Энэ өдөр УБ хотоос Баянговийн зүг хөлгийн жолоо зална. Өдрийн хоолны өмнө Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан нутагт байрлах Хоёр загал жуулчны баазад очно. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.  Өдрийн хоолны дараа Хөгнө Хан уулын бэлээр явган аялал хийн Өвгөн хийдтэй танилцана. Элсэн тасархай дээр түр саатан тэмээ унах, тэмээчин айлаар зочлох боломжтой.  

 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Баянговь – Онгийн хийд /300км/

Өглөөний цайны дараа Онгийн хийд рүү явах ба өдрийн хоолыг замдаа иднэ. Дундговь аймгийн Сайхан-овоо сумаас холгүй орших баазад байрлан амарна.

Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд,  зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Онгийн хийд – Баянзаг /300км/ - Хонгорын элс /180км/

Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий энэхүү газарт заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий. Баянзагийн улаан шаварлаг хөрс  нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Үргэлжлүүлээд Хонгорын элс рүү яван  жуулчны баазад очин амарна.

 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Хонгорын элс – Наран даац булаг /100 км/

Энэ өдөр Хэрмэн цавын руу дөхөж очин хононо. /зам бартаа ихтэйг анхаарах/

Өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол:  жуулчны бааз

Байрлах буудал: Наран даац жуулчны бааз

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Наран даац булаг – Хэрмэн цав /120км/

Ангараг гараг дээр очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр, олон тооны үлэг гүрвэлийн олдворууд заг, ой, цөлийн ургамлын дотроос олдсон энэхүү газраар  бүтэн өдрийн турш аялна.

Хэрмэн цав бол 15-20 км урт үргэлжилдэг улаан өнгийн хавцал юм. 65-250 сая жилийн өмнө Хэрмэн цав далайг ёроол байв. Хуурай болсны дараа жилийн салхи, усны элэгдэл нь сарны гадаргуугийн хэлбэр бүхий энэхүү гайхамшигтай харагдах хавцлыг бий болгосон.Нар жаргах үед улаан өнгө нь таныг сарны гадаргуу дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.Америкийн эрдэмтэн, палентологич Рой Чапман Эндрюс энэ газрыг Дэлхийн төгсгөл гэж нэрлэсэн. Энэ газар нь зөвхөн байгалийн үзэсгэлэнт байдал төдийгүй үлэг гүрвэлийн өндөг, олдвороороо алдартай. Энэ газарт үлэг гүрвэлийн анхны бүрэн араг яс олдсон. Англи хэл дээр Хэрмэн цав гэдэг нь хагарсан хана гэсэн утгатай юм. Энэ нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 10 км-ийн зайд оршдог. Алсаас харахад том хотын балгас мэт харагддаг. Энд шавар чулуулаг нь баруун хойд зүгээс баруун өмнө зүг сунаж, Хэрмэн цав үүссэн нь дуусаагүй уран зургийн архитектур, эртний хотуудын сайн боловсруулсан улаан тоосгон барилгатай төстэй юм. Олон тооны үлэг гүрвэлийн олдворууд мөн, заг, ой, цөлийн ургамлын дотроос олджээ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Наран даац булаг – Хонгорын элс - /100км/

Хонгорын элс рүү буцна. Бааз дээрээ очиж оройн хоол иднэ, амарна. Үдшийн нар жаргахыг харна. Нэмэгт, Зулганай зэрэг үзэсгэлэнт газруудаар дайран байгалийн сайхныг үзнэ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Хонгорын элс - Ёлын ам - /200км/

Өглөө унаагаар Ёлын ам руу явна. Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Ёлын амыг явганаар эсвэл мориор очиж үзэх боломжтой. Ёлын ам руу орох хаалганы хажууд байрлах Байгалийн түүхийн музейгээр зочилно.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Ёлын ам – Улаанбаатар - /650км/

Өглөөний цайны дараа хотын зүг хөдөлнө. Өдрийн хоолыг Мандалговь сумын ресторанд өдрийн хоол иднэ. УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь