Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Буйр нуурын аялал

2020/09/03 - 2020/09/08

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Зүүн аймаг

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг хариуцан ажиллана
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч аяллыг ахлана
  • Тансаг зэрэглэлийн жуулчны бааз, люкс гэрт байрлана /дотроо 00, душтэй/
  • Элсний волейбол, сагс, ширээний теннис үнэгүй ашиглана
  • Элсний мотоцикл, усны мотоцикл, караоке, саун, грилл хаус, хүндэтгэлийн гэр зэрэг төлбөртэй үйлчилгээнүүдээр үйлчлүүлэх боломжтой
  • Зүүн Өмнөд Азийн далайн эрэг дээр байгаа мэт Монголынхоо сайхан Мэнэнгийн тал нутагт, зөөлөн шаргал элсэн дээр хэвтэж, нуурын усанд сэлэн, алжаал ядаргаагаа тайлж, дархлаагаа дэмжинэ

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар-Дорнод аймаг Чойбалсан хот

Энэ өдөр өглөөний 07:00 цагт тогтсон газар цуглан УБ хотоос Дорнодын Чойбалсан хот руу  хөлгийн жолоо зална. Замдаа Хэнтий аймгийн Чингис хотод түр саатна. Ойролцоогоор 14:00 цагийн үед ирнэ. Ингээд Чингис хотын ресторанд өдрийн хоолонд орно. Үргэлжлүүлэн Чойбалсан хот руу явна. Ойролцоогоор оройн 19:00 цагийн үед ирнэ. Ингээд Чойбалсан хотын Хэрлэн зоог ресторанд оройн хоолонд орно. Дараа нь Хэрлэн зочид буудалд байрлан амарна.

Чойбалсан 1941 оноос өмнө Баянтүмэн гэдэг нэртэй байсан. Монгол улсын наран мандах зүгийн хязгаар Дорнод аймгийн засаг захиргааны төв, 4 түм гаруй хүн амтай хот юм. Энэ үзүүлэлтээр улсдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дараа орох Монгол улсын томоохон хот юм.                        

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Чойбалсан хот - Буйр нуур

Өглөөний цайгаа аймгийн ресторанд идсэний дараа Буйр нуур руу мэнэнгийн талаар явж хүрнэ. Өглөө 09:00 цагаас Буйр нуур руу хөдлөх ба ойролцоогоор 6 цагийн дараа буюу 14:00 – 15:00 цагийн хооронд Буйр нуур дээр ирнэ. Та мэнэнгийн талаар давхиж байхдаа зээртэй таарах тохиол гарч магадгүй. Ингээд Буйр нуурын хамгийн тохилог, үйлчилгээ сайтай ресорт бааз болох Буйр нуур ресорт жуулчны баазад байрлан амарна. Жуулчны баазын люкс гэр буюу дотроо 00, душтэй гэрт 4-5 хүн байрлана.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Буйр нуур

Энэ өдөр жуулчны бааз дээрээ байрлан амарна. Өглөөний цай, өдөр, оройн хоолоо мэргэжлийн тогоочийн амт чанартай хоолоор дайлуулах ба баазаас 3-4 км зайд орших загасны аж ахуйгаас загас авчиран төрөл бүрээр шаруулж идэх, хорхог хийлгэх гэх мэтээр хоолоо сонгож захиалах боломжтой. Буйр нуур жуулчны бааз нь амрагч, аялагч нартаа ширээний теннис, элсний волейбол, сагс зэргийг тоглох боломжоор хангадаг ба Канад модон байшин болох грилл хаусд өөрсдийн хүслээр мах шарж идэх боломжтой юм.

Мөн түүнчлэн дараах төлбөртэй үйл ажиллагаанд оролцож бүтэн өдрийг уйдахааргүй хөгжилтэй өнгөрөөх боломжтой. Үүнд: Караоке /1 цаг 50.000 төг/, Элсэн мотоцикл /30 минут 30.000 төг/, Усан мотоцикл /30 минут 60.000 төг/, Саун /20.000 төг/, Хүндэтгэлийн гэр /1 цаг 150.000 төг, байгууллага хамт олны хөгжөөнт тоглоом, уулзалт, семинар зохион байгуулах боломжтой 30-40 хүний багтаамжтай гэр юм/. Жуулчны бааз нь зуны улиралд жижиг худалдааны цэг ажиллуулдаг бөгөөд тэндээс та усны хувцас, хийлдэг гудас, усны углааш зэргийг худалдан авах боломжтой.

Буйр нуур нь зүүн Монгол, Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур юм. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.

Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.

Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай байна.

Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Буйр нуур

Өглөөний цай, өдөр, оройн хоолоо мэргэжлийн тогоочийн амт чанартай хоолоор дайлуулах ба баазаас 3-4 км зайд орших загасны аж ахуйгаас загас авчиран төрөл бүрээр шаруулж идэх, хорхог хийлгэх гэх мэтээр хоолоо сонгож захиалах боломжтой. Буйр нуур жуулчны бааз нь амрагч, аялагч нартаа ширээний теннис, элсний волейбол, сагс зэргийг тоглох боломжоор хангадаг ба Канад модон байшин буюу грилл хаусд өөрсдийн хүслээр мах шарж идэх боломжтой юм. энэ өдөр бүтэн өдөр чөлөөт цаг. Та өөрийн хүслээр нуурын усанд сэлж, алжаал тайлах боломжтой ба бусад төлбөртэй үйл ажиллагаанд оролцох боломжтой юм. Орой нь люкс гэртээ байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Буйр нуур – Их бурхант – Хүүхдийн овоо – Халхгол сум

Энэ өдөр өглөөний цайны дараа жуулчны баазын гэр амралтаа хүлээлгэж өгөөд унаандаа суун Халхгол сумын зүг хөлгийн жолоо зална. Замдаа Их бурхант, Хүүхдийн овоо, 90 баатрын хөшөө, Ялалтын музей зэрэг түүхийн дурсгалт газруудаар аялна. Орой нь Халхгол сумын зочид буудалд амарна.  

Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван 1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч То ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө Түвд, Энэтхэг, Хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн таамгууд бий. Их бурхантыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг. Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ. Их бурхантыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж.

Одоогийн Халхгол сум нь 1689 онд Сөнөдийн нутаг Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганаар Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу болон Илдэн Вангийн хошуу анх байгуулагдсанаар үүсчээ. Дорнод аймгийн Халхгол сум нь Монгол орны Хамгийн зүүн хязгаарт оршдог ба тус сум нь 2,8 сая га газар нутагтай, баруун талаараа Матад сум, зүүн болон хойд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг. Сумын төв нь аймгийн төвөөс 356км, нийслэл Улаанбаатар хотоос 1000 гаруй км юм.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Халх гол сум – Чойбалсан хот – Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөөө хүлээлгэн өгсний дараа автобусандаа сууж Улаанбаатар хотын зүг явна.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь