Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Баян Өлгий, Хяргас нуурын аялал

2020/07/08 - 2020/06/15

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Баруун аймаг

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал  тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, бүрэн тоноглогдсон, тав тухтай Land Cruiser машинаар үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагчаар аяллаа ахлуулна
  • Монгол орны дээвэр болсон Алтай Таван Богдын Малчин оргилд авирна
  • Сүү мэт цагаан өнгөтэй урсдаг сүүн голын эрэгт хононо
  • Өндөр зэрэглэлийн гал тогоо, чадварлаг мастер тогоочийн баг дагалдан явна
  • Нэг хөтөлбөрөөр Увс, Баян өлгий аймгийн үзэсгэлэнт газруудаар аялана
  • Улаанбаатар-Баян- Өлгий  -  Улаанбаатар /2 талдаа ниснэ/
  • Хяргас нуурын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг болох Хэцүү хадны дэргэд амарна.

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Өлгий хот – Цагаан гол /180км/

Үдээс өмнө Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр 06:30 -т цуглан 08:00 цагийн онгоцоор Улаанбаатар хотоос 1709 км, Монгол улсын хамгийн баруун захад байрладаг Баян-Өлгий аймаг руу ойролцоогоор 3 цаг орчим ниснэ. Өлгий хотод Баян-Өлгий аймгийн цагаар өдөр 09:00 цагт бууна. Онгоцны буудал дээр орон нутгийн жолооч угтаж авах ба Алтай Таван Богд уулнаас эх аван урсдаг Цагаан голын зүг хээрийн аялал эхэлнэ. Замдаа Шивээт хайрханы хадны сүг зураг үзээд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын хаалга хүрч алдарт цагаан голын эрэг дээр отогоо байрлуулж майханд хоноглоно. Оройн хоол хээрийн гал тогоонд иднэ.

Цагаан гол нь Алтай Таван Богдын зүүн өмнөд хэсгийн мөсөн голоос эх аван урсах Ховд голд цутгадаг бөгөөд тэр цутгал цэгээс доош хагас км газарт зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч хоорондоо сүлэлдэхгүйгээр нийлж урсдаг нь сонин гайхамшиг гэлтэй. Өөрөөр хэлбэл, үлгэрт гардаг шулмын нүүр шиг нэг тал нь хар, нэг тал нь цагаан өнгөтэй харагддаг. Цагаан голын нийт урт нь 20км гаруй юм.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Алтай Таван Богд /18км/

Өглөөний цайны дараа Алтай Таван Богд уул руу явган аялал хийнэ/18км/. Аяллын эхэнд Сүүн гол үзээд цаашаа Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн голыг үзнэ. Алтай Таван Богд уулын бэлд мөсөн голын эрэг дээр үдийн хоол зооглоод уулчны отог руу явна. Уулчны отог хүртэл 18 км А.Т.Б бэлээр алхана. Хүсвэл та морь түрээсэлж болно /Морь унах зардал ороогүй/. Уулчны отог нь далайн түвшнээс дээш 3600 метрт байрладаг. Энэ өдөр Потанины мөсөн голын эрэг дээр майхантай хоноглоно.

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг Төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Алтай Таван Богд /4037м/

Өглөөний цай уусны дараа оргил руу гарах хүмүүс өдрийн хоолоо үүргэвчиндээ хийгээд явна. Потанины мөсөн голоор алхалт хийж Алтай Таван Богд уулын хамгийн нам оргол болох Малчины оргил өөд авирна. Малчины оргил дээрээс Орос, Монгол,Хятад улсуудын хилийг харах боломжтой. Үдээс хойш  оргилоос буух замдаа Монгол, Орос улсын хилийн 1-р тоот багана дээр очиж үзнэ. Энэ өдрийн орой мөн уулчны отогт байрлан хононо. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол нь Цагаан голын эх хавиас 20 километр үргэлжлэн орших бөгөөд нийт талбай нь 24 хавтгай дөрвөлжин километр.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Алтай Таван Богд – Өлгий хот /170км/

Өглөөний цай уусны дараа Бага ойгарын хаалт руу буцна. Ойролцоогоор 6 км орчим алхаад Бага ойгарын овоонд ирнэ. Энд бид бүхэн дурсгалын зургаа татуулаад машиндаа сууна. Машинаар 170 км бартаар замаар явж Өлгий хотод хүрэлцэн ирнэ. Энэ өдрийн орой Казак үндэсний хоол зооглоод зочид будалд байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Өлгий хот –Хяргас нуур /350км/

Өглөөний цайны дараа Өлгий хотын төв захаар зочилно.Дараа нь  Увс аймгийн үзэсгэлэнт  Хяргас нуур луу явна. Замдаа хээрийн хоол идэж амраад цааш үргэлжүүлэн явсаар Увс аймагт байдаг Хяргас нуурын Хэцүү хад жуулчны бааз дээр ирж байрлан амарна. Энд та халуун усанд орж болохоос гадна нууранд орж хээрийн аяллын алжаал ядаргаагаа тайлна. Энэ өдрийн оройн зоогонд хорхог иднэ.

Увс аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ. Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Увс аймаг,Хяргас нуур /Хэцүү хад/

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Бидний байрлаж буй бааз нь Хяргас нуурын хамгийн үзэсгэнтэй хэсэг болох Хэцүү хадын эрэгт байрладаг. Та энд загас барих, усанд сэлэх гэх мэт бүтэн өдрийн турш чөлөөт цагаа тааваараа өнгөрүүлнэ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Хяргас нуур – Өлгий хот/350 км/

Өглөөний цай уусны дараа Өлгий хот руу буцна. Өлгийд ирсний дараа Хуримын ордон, Аймгийн музей,казак дэлгүүрээр зочилно. Оройн хоолны дараа буудалдаа ирж байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Өлгий хот – Улаанбаатар

Өглөөний цайны дараа Өлгий хотын нисэх онгоцны буудалд хүргүүлээд орон нутгийн нислэгээрУлаанбаатар руу 09:30 цагт хөөрнө. Онгоц Улаанбаатарт 13:20 цагт бууна. Энэ хүрээд дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь