Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Завхан, Улаагчийн хар нуурын аялал

2020/09/10 - 2020/09/17

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Баруун аймаг

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг хариуцан ажиллана
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч аяллыг ахлана

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Элсэн тасархай – Хөгнө Хаан уул, Эрдэнэ Хамбын хийд /310км/

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт д.т.д 1962 метр өндөрт орших уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй км алслагдсан хэрнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ойтойгоос гадна яргай, яшил, буйлс, гүйлс, балгана, тавилгана, харгана гэх мэт бут сөөг ургаж, Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Өдрийн хоол жуулчны бааз дээр идсэний дараа элсэн манхан руу тэмээгээр явж, жижиг нуурын эрэг дээрх усны шувуудыг ажиглан алжаал тайлах, ууланд байрлах хийд руу алхана. Оройн хоолны дараа галын наадамтай.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Өглөөний хоол

Өдөр 2
Элсэн тасархай – Тэрхийн Цагаан нуур /388 км/

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад "Тэр их цагаан нуурыг хараа" хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг. Нуурын урт 16 км, өргөн 4-10 км,талбай 61 км²,дундаж гүн 20 м, хөвөөний түвшин 2060 метр. 

Оройн хоол

Өдөр 3
Тэрхийн Цагаан нуур – Улиастай хот – Отгонтэнгэр /551км/

Өглөөний цайгаа уусны дараа Хоргын тогоо руу явна. Энэ нь сөнөсөн галт уулын үлдэгдэл бөгөөд д.т.д 2240 м-т орших, 100 м орчим гүн, 400 м-ын диаметртэй. Дараа нь Завхан аймгийн төв Улиастай хот руу явна. Өдрийн хоолоо Улиастай хотод идсэний дараа Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан руу явна. Энэ нь д.т.д 4021 м өндөр бөгөөд Монголчууд эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн ариун газар, төрийн тахилгатай уул юм. Отгонтэнгэр ууланд Их тайлгын овоо буюу Төрийн овоо бий. Энэ овоог 4 жилд нэг удаа тахидаг. Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонууд бас бий. Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг газар бий. Хэд хэдэн овоотойн дээр, 2908 метрийн өндөрт өргөгдсөн 2 оройтой нуруу юм. Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд оршдог. Улиастай хотоос 50 орчим километр алс ба энэ уул руу өгсөхөд 1.5 цаг явган явж хүрнэ. Отгонтэнгэр уулыг үзсэний дараа Улиастай хотын зочид буудалд хононо.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Улиастай хот – Улаагчийн Хар нуур /110 км/

Өглөөний цайны дараа Улаагчийн Хар нуурыг зорино. Далайн төвшнөөс дээш 1132 метрт орших элсэн манхан дунд байрлах Хар нуур нь 574.8 хавтгай дөрвөлжин километр талбайтай, гүн нь 48 метр орчим, дундаж өргөн нь 15.7 километр, хамгийн урт хэсэг нь 36.8 километр хүрнэ. Хар нуурын эрэг жигд биш зарим газраар хошуу хойг үүсгэсэн байдаг. Мөн хойд эргийн хэсгээр 5-6 метр өндөр, цөлийн шинжийг агуулсан элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын эргэн тойрондоо зохицсон үзэсгэлэнт байдлыг нутгийнхан өргөмжилж “Хангайн сувд” ч гэж нэрлэдэг. Нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг ургаж гарч ирдэг нь үзэсгэлэн төгс харагдуулдаг.

Өдөр 5
Улаагчийн Хар нуур

Чөлөөт өдөр. Энд өөрийн хүсэлтээр нуурын эрэг дээр амарч, усанд сэлж, үхэр тэргээр аялах, завиар аялах зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Өдрийн хоолонд Хар нуурт үржүүлсэн ядаргаа тайлах загасны шөл ууна.  

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Улаагчийн Хар нуур – Мөрөн /492 км/

Өглөөний цайгаа уусны дараа Мөрөн хот руу явна. Өдрийн хоолоо Завхан аймгийн Тэлмэн суманд нутгийн хоол идсэний дараа цааш явна. Мөрөн хотод орой ирж амарна.  Хүсвэл зочид буудлынхаа караокед чөлөөт цагаа өнгөрүүлж болно.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Мөрөн – Амарбаясгалант хийд /510 км/

Өдрийн хоолоо Эрдэнэт хотод идсэний дараа Амарбаясгалант хийд руу хөдөлнө. Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна. Өдрийн хоолоо Эрдэнэт хотод идсэний дараа Амарбаясгалант хийд руу хөдөлнө. Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Амарбаясгалант хийд – Улаанбаатар /340 км/

Өглөөний цайгаа уусны дараа Улаанбаатар хот руу явна. Замдаа өдрийн хоол идээд оройдоо Улаанбаатар хот руу ирснээр энэ удаагийн аялал өндөрлөнө.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь