Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Орхоны хүрхрээ, Элсэн тасархай, Хөвсгөл нуурын аялал

2020/08/20 - 2020/08/30

Хугацаа

11 шөнө, 10 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Хангайн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг хариуцан ажиллана
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч аюулгүй байдлыг ханган ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч танд үйлчилнэ

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Хустай /160км/

Энэ өдөр тогтсон цагт цуглан Улаанбаатар хотоос Хустай руу явна. Та Хустай байгалийн цогцолбор газартай танилцана. Хэрэв аз нь таарвал дэлхийд ховордоод байгаа Тахь гэдэг амьтныг олж харна. /өдрийн хоол, оройн хоол: жуулчны баазад/, Байрлах буудал: Хустай жуулчны бааз.

Тахь нь адууны овгийн бусад амьтдаас хамгийн сүүлд буюу 1881 онд шинжлэх ухаанд танигдаж, 1969 онд байгальд бүрмөсөн устаж, 1992 оноос эх нутагт нь сэргээн нутагшуулж байгаа юм. Анх 1992 оны 6-р сарын 5-нд, Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа хөрсөнд гишгэсэн бол түүнээс хойш 4 удаагийн тээвэрлэлтээр 68 тахь нэмж авчран, нийтдээ 84 тахь нутагшуулсан нь өдгөө 330 гаран тоо толгойд хүрч, Монгол улс дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Хустай – Элсэн тасархай /180км/

Өглөөний цайны дараа Элсэн тасархай руу явна. /Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: Мөнх тэнгэр жуулчны бааз.

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Элсэн тасархай – Хархорин /100км/

Өглөө Хархорин хот руу явна. /Өглөөний цай, өдөр, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: Мөнх тэнгэр жуулчны бааз.      

Хархорин хот нь Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгийн заагт Орхон Хөгшин хоёр голын хоорондох сайхан хөндийд Улаанбаатараас баруун тийш 300 гаруй км, Хужиртын алдарт халуун рашаан эмнэлгээс зүүн хойш 60-аад км газар байдаг бөгөөд тэгш бус дөрвөлжин хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, хэрмийн дотор хөндлөн гудас хоёр их гудамжтай, төв хэсэгтээ орон барилга олонтой хөл үймээн их, худалдаа арилжаа дэлгэр байжээ.

Арваад жилийн өмнө Хархорин хотын төв хоёр гудамжны уулзвар дахь их барилга, их хэрмийн баруун буланд байсан хааны ордон, мөн их хэрмийн өмнөд хаалганы барилга зэргийг малтаж шинжилсэн билээ. Хааны ордон нь гадуураа тусгай хэрэмтэй, хэрмийн дундуур ордны гол барилга байсан ба түүний хоёр бөөрөнд тус бүр хоёр багавтар барилга байжээ.  

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Хархорин – Орхоны хүрхрээ /160км засмал /25 км/

Энэ өдөр Орхоны хүрхрээ руу явна.  /Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: Талбиун жуулчны бааз.

Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэжээ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Орхоны хүрхрээ – Цэнхэрийн халуун рашаан /140км/

Энэ өдөр Цэнхэрийн халуун рашаан руу явна. Эмчилгээний рашаанд орж, алжаал тайлна. /Өглөө, өөр, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: Цэнхэр жигүүр жуулчны бааз.

Архангай аймгийн байгалийн гайхамшгуудын нэгд Цэнхэрийн халуун рашаан зүй ёсоор тооцогдно. Архангай аймгийн Төв Цэцэрлэг хотоос зүүн тийш 25 км-т Цэнхэр сум оршдог. Цэнхэрийн халуун рашаан хэмээн алдаршсан энэхүү рашаан нь Цэнхэр голын хөвөөнд байх ажээ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Цэнхэрийн халуун рашаан – Цэцэрлэг – Булган уул – Тайхар чулуут – Хорго - Тэрхийн цагаан нуур /250км/

Өглөөний цайны дараа дараагийн аялалдаа гарна. Энэ өдөр Тайхар чулуу, Хорго, Тэрхийн цагаан нуурын аялал хийнэ. /Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: Майхан толгой жуулчны бааз.          

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засч өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Тэрхийн цагаан нуур – Хоргын тогоо – Шар нохойн там – Мөсөн агуй /10км/

Энэ өдөр Хоргын тогоо руу алхалт хийнэ. Энэ өдөр байгалийн цогцолборт газруудаар аялсны дараа Тэрхийн цагаан нуурын баазад байрлан амарна. /Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз/

Байрлах буудал: Майхан толгой жуулчны бааз.

Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. 

Эрт цагт энэ нутагт нэгэн ноёныд улаан хөлтийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж гэнэ. Шар нохой нь галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул эзэн ноён агуйн ангалд аваачиж хийжээ. Нохой нь 3 хоног улисаар үхсэн учраас тэр агуйг Шар нохойн там хэмээн нэрлэжээ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Тэрхийн цагаан нуур – Жаргалант /120км/

Энэ өдөр Жаргалант сум руу явна. Энд халуун рашаантай жуулчны баазад байрлан амарна. Орой нь эндээ байрлан амарна. /Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: халуун рашаантай жуулчны бааз.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 9
Жаргалант – Мөрөн – Хөвсгөл /300км/

Өглөөний цайны дараа Хөвсгөл нуур руу явна. /Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: Ашихай жуулчны бааз.

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.    

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 10
Хөвсгөл нуур

Энэ өдөр Хөвсгөл нуурын эрэг дээр амарна.

Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз

Байрлах буудал: Ашихай жуулчны бааз

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 11
Хөвсгөл нуур – Хатгал – Мөрөн – УБ /270км/

Энэ өдөр Мөрөн хот руу буцаж, УБ хот руу онгоцоор буцна. Ингээд аялал өндөрлөнө. 

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь