Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хөвсгөл нуур, Зүүн тайгын аялал

2020/08/10 - 2020/08/17

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Хангайн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал  тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, тав тухтай жийп машинаар үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагчаар аяллаа ахлуулна
  • Дархадын хотгорын үзэсгэлэнт байгалиар аялна
  • Хөвсгөл нуурын эрэгт өндөр зэрэглэлийн баазад амарна
  • Өндөр зэрэглэлийн гал тогоо, чадварлаг мастер тогоочийн баг дагалдан явна
  • Цаатны урцанд хонож цаатан хүмүүсийн аж амьдралтай танилцана

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Амарбаясгалант хийд – Уран тогоо

Өглөө 8 цагт цугларч  УБ хотоос Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах Уран тогоо баазын зүг хөлгийн жолоо зална. Замдаа Амарбаясгалант хийдийг үзэж сонирхоод цаашаа Уран тогооны ойролцоох  жуулчны баазад ирж байрлана.

Амарбаясгалант хийд: Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.

Уран тогоо: Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Уран тогоо- Мөрөн хот- Улаан уул сум

Өглөөний цайны дараа Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотруу хөдөлнө. Замдаа өдрийн хоол идээд цаашаа Улаан уул сум руу явна. Мөрөнгөөс Улаан уул сум хүртэл 170 км бартаат шороон замаар явна. Өлийн 13 овоотоор давж Хорьдол сарьдгийн үзэсгэлэнт байгаль үзэж сонирхоно. Орой нь Улаан уул сумын нутгийн гэйст хауст хоноглоно.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Улаан уул- Зүүн тайга 125 км

Өглөөний цай уусны дараа Цагаан нуур сум руу хөдөлнө /100 км/. Замдаа өдрийн хоолоо зооглоно. Цагаан нуур суманд ирээд Хилийн застав дээр очиж бүртгэл хийлгэнэ.Дараа нь Тэлэгийн ам руу 25 км машинаар явна. Замдаа Шишгэдийн голын гүүрээр гарна. Тэлэгийн аманд орон нутгийн хөтөч нар болон ачааны морьтойгоо уулзана. Ачаагаа бэлдэж ачаад Зүүн Тайга руу 4-6цаг алхана. Замын нөхцөл байдлын хувьд шавар устай замаар явган аялал хийх тул хувийн бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй .Үдээс хойш бид Зүүн Тайгад Цаачин түмний нутаглаж буй зуслангийн газар ирнэ. Цаатны урцанд хоноглоно. (Хэрвээ та хүсвэл майханд хоноглож болно) д.т.д 2750м. 

Цаатан:Монголын хамгийн олон цаатан буюу тува үндэстэнтэй газар юм. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй хүн буюу 40 орчим цаатан өрх бүртгэгдсэн байдаг.Цаатан хүмүүсийн төрөлх хэл нь тува боловч ихэнх цаатнууд Монголоор маш сайн ярьдаг. 2012 оноос хойш Монгол улсын засгийн газар цаатан хүмүүст тэтгэмж болгож 70,000 төгрөг олгодог болсон. Тэд жилийн 4 улиралд нэг давхар брезенттэй урцанд амьдарч ан гөрөө хийж амьдралаа залгуулдаг.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Тайга

Өглөө эртлэн босож цаатан хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдний соёлын онцлог, уламжлалыг мэдэх өдөр юм. Мөн нутгийн бөөгийнд очиж энэ өвөрмөц уламжлалын талаар илүү ихийг мэдэж авах боломжтой. Тухайн өдөр сар од эрхэсийн тохиол таарч байвал орой бөөгөөр бөөлүүлж үзүүлэх боломжтой. Цаатны урцанд хоноглоно. 

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Тайга – Хогоргын гол – Цагаан нуур

Өглөөний цайны дараа ачаа бараагаа мориндоо ачаад Хогоргын ам руу 5-6 цаг алхана. Хогоргын аманд жолооч нартайгаа уулзаж машиндаа суугаад Цагаан нуур сумын зүг явна. Цагаан нуурын эрэгт байрлах жуулчны баазад бууж усанд орж алжаал ядаргаагаа тайлна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Цагаан нуур- Хөвсгөл нуур

Өглөө эртлэн босож цайгаа уусны дараа Хөвсгөл нуурын зүг хөдөлнө. Цагаан нуур сумаас  Хөвсгөл нуур хүртэл 290 км шавар шалбааг ихтэй бартаат замыг 8-10 цаг явж туулна. Өдрийн хоол боолтын хоол иднэ. Орой нь Хөвсгөл нуурын эрэг дээр байрлах тансаг зэрэглэлийн жуулчны баазад байрлана.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Хөвсгөл нуур

Өглөөний цайны дараа Сүхбаатар хөлөг онгоцоор Хөвсгөл нуураар аялна. Үдийн зоогын дараа бид Хөвсгөл нуур бүхэлдээ харагддаг Хясаа уул руу машинаар явна. Энэ уулын зам хэдийгээр бартаа саад ихтэй ч Хөвсгөл нуурыг бүхлээр нь харж болох гайхалтай байгалтай газар юм. Оройн нь бааздаа буцаж ирээд галын наадам хийнэ.

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Хөвсгөл нуур –Улаанбаатар хот 800 км

Өглөөний цайны дарааУлаанбаатар хот руу хүлгийн жолоо зална. Бид бүхэн 800км засмал замыг 10-12 цаг туулж Улаанбаатар хотод ирнэ. Замдаа Эрдэнэт хотод өдрийн хоол зооглоно. Орой нь Улаанбаатар хотод ирснээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь