Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хамарын хийдийн аялал

2020/08/11 - 2020/08/12

Хугацаа

2 шөнө, 1 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Говийн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагчаар аяллаа ахлуулна
  • Цаг хугацаа хэмнэсэн, аялагчийн даатгалтай

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Сайншанд, Хамарын хийд

Энэ өдөр бид өглөөний 07 цагт UB Mart дэлгүүрийн урд цуглан Баянталын зүг хөдөлнө. Ойролцоогоор 11 цагийн дараа Баянталд очин өдрийн хоолоо зооглоод Сайншандруу явна. Өдрийн 13 цагийн үед Сайншандад ирээд “Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн Музей”-г сонирхох юм. Ингээд бид ойролцоогоор оройн 19 цагт Хамарын хийд дээр ирэн гэр буудалдаа байрлан амарна.

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамарын хийдийг байгуулжээ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Өдөр 2
Хамарын хийд - Улаанбаатар

Өглөө эртлэн босож мандах нарыг харж, Хамарын хийдийн аяллаа эхэлнэ. Бид сүм, Хийд, Шамбалын орноор зочилж, энэ жилийнхээ хүч энергийг нөхөн авахын сацуу Баянзүрх хайрхан буюу Хар уулд очин нэгэн сайхан өдрийг өнгөрөөх юм. Үүний дараа бид ойролцоогоор 13 цагийн алдад өдрийн хоолонд ороод Чойрын богд уулыг үзээд Баянталын зүг явна. Баянтал дээр 17 цагийн үед очин оройн хоолоо зооглоод цааш Улаанбаатар хотын зүг хөдөлнө.Ингээд ойролцоогоор оройны 21 цагт Улаанбаатарт ирснээр бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх юм.

Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг. 

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь