Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хар зүрхний хөх нуурын аялал

2020/08/05 - 2020/08/07

Хугацаа

3 шөнө, 2 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Зүүн аймаг

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч  аюулгүй байдлыг хангаж ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагчаар аяллаа ахлуулна
  • Өндөр зэрэглэлийн гал тогоо, чадварлаг мастер тогоочийн баг дагалдан явна

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Хар зүрхний хөх нуур /253 км/

Энэ өдөр тогтсон цагт цуглан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг руу хөлгийн жолоо зална. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Өдрийн хоолыг нуурын ойролцоо иднэ. Өдрийн хоолны дараа үзэсгэлэнт нуураар алхалт хийж, байгалийн сайхантай танилцах болно. Нар жаргах агшинд үзэсгэлэнт нуурыг уулан дээрээс тольдон харцгаана. Нуурын ойролцоо хээрийн отогоо байгуулж оройн хээрийн хоолыг амтархан идэж, энэ үдэш аяллын багийнхан аяллын түүхээ хуваалцана. Майханд байрлан амрана.
Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Хар зүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг.

Буудал

Майхан

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Хар зүрхний хөх нуур

Өглөөний цайны дараа танилцах болон гар бөмбөг, олс татах, спортын хөгжөөнт тэмцээн өглөөний дасгал, үдэшлэг гэх мэт маш олон арга хэмжээ зохион байгуулагдана. Өдрийн хоолыг байгалийн сайхан газарт иднэ. Чингис хааны есөн өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг. Мөн дурсгалын зураг авахуулах боломжтой. Оройн хоолны дараа Нуурын эрэг дээр үдэшлэг зохион байгуулагдана. Энэ өдөр майханд байрлана.              

Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх ба түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна. Хаадын сийлбэрийн өмнө тэдгээрийн Монголын төрийг барьж байхдаа бүтээсэн үйл хэрэг, тухайн үед тохиож байсан онцлох үйл явдлуудын талаархи Англи, Монгол хэл дээрх тайлбар бүхий самбарыг байрлуулан тавьжээ.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Хар зүрхний хөх нуур -Улаанбаатар /253км/

Өглөөний цайны дараа буцна. Улаанбаатар хотод ирснээр бидний аялал өндөрлөнө.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь