Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хөвсгөл, Ховд аймгийн аялал

2020/08/19 - 2020/08/23

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Баруун аймаг

Ерөнхий мэдээлэл

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагчаар аяллаа ахлуулна

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Хөвсгөл аймаг /Хөвсгөл нуур/

Энэ өдөр тогтсон цагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларч дотоодын нислэгээр Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа хүрнэ. Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Мөрөн хотод газардсаны дараа жуулчны унаагаар Хатгал руу явж жуулчны бааздаа байрлан амарна.                                                                                                  

Буудал

Жуулчны бааз

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Хөвсгөл нуур – Цаатан айл

Өглөөний цайны дараа цаатан айл руу явна. Хөвсгөлийн тайгад дөрвөн улирлын турш цаа буга маллан нүүдэллэн амьдардаг тува иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм. Монголд 1953 оноос цаа буга агнахыг хуулиар хориглон, амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулж Монгол улсын улаан номонд хоёр удаагийн хэвлэлд “нэн ховор” зэрэглэлээр тус тус бүртгэсэн. Тархац нутгийн ихэнх хэсэг нь Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газар, Улаан тайга болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хамрагдаад байна. Ингээд цаатан айл, цаа бугатай танилцсаны дараа жуулчны бааздаа ирж амарна. Өдөр, хоолоо жуулчны баазад зооглоно.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Мөрөн – Ховд /Цамбагарав үндэсний парк/

Энэ өдөр Мөрөнгөөс Ховд руу ниснэ. Ойролцоогоор 2 цагийн дараа ирнэ. Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнх хайрхан, Хөх сэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Ховд аймагт ирээд өдрийн хоолонд орно. Үргэлжлүүлэн Цамбагарав үндэсний парк руу явна. /150 км/ Цамбагарав уул мөнх цаст уул бөгөөд 4175 метр өндөрт оршдог. Энэхүү уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр аж. Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ өдөр жуулчны бааздаа байрлана амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Хар ус нуур, Хойд Цэнхэрийн агуй

Өглөөний цайны дараа Хойд Цэнхэрийн агуй руу явна. /130км/ Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Өдрийн хоолны дараа Хар ус нуур руу явна. Хар-Ус нуурын сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны балансын орлогын хэсэг жилд дунджаар 0.12 км³-р багассанаар нуурын усны тэнцвэрийн түвшин 9 см-р доошилж байгаа гэсэн дүгнэлтийг дээрх судлаачид тооцож гаргажээ. Орой нь жуулчны бааздаа ирж байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Ховд – Улаанбаатар

Өглөөний цайны дараа аймгийн төв хүргүүлж орон нутгийн нислэгээр Улаанбаатар хот руу ниснэ. Ийнхүү аялал өндөрлөнө.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь