Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хөвсгөл нуурын аялал

2020/08/11 - 2020/08/19

Хугацаа

9 шөнө, 8 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Хангайн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг хариуцан ажиллана
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч аюулгүй байдлыг ханган ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч танд үйлчилнэ

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Аглаг бүтээлийн хийд – Дархан /300км/

Энэ өдөр тогтсон цагт цуглан Улаанбаатар хотоос Аглаг бүтээлийн хийд явна. Хийдтэй танилцсаны дараа Дархан хот хүрч, буудалд байрлан амарна. /Өдрийн хоол: жуулчны баазад, оройн хоол: ресторанд/, Байрлах буудал: Буудай зочид буудал.

Аглаг бүтээлийн хийд нь төв аймгийн Борнуур сумын нутаг Далын хавцал гэх уулс, ус тэгширсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар байрлах Бурхан урлаач лам Пүрэвбат сүсэгтэн зон олондоо зориулан бүтээсэн хийд юм. Энэ хийд нь Төвхөн хийдтэй маш төстэй бөгөөд эхийн умай, эхийн хэвлий, тэжээвэр амьтан, тахилагтай мод сүм гээд маш олон бүтээлтэй ариун дагшин газар билээ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Дархан – Сэлэнгэ мөрөн /370км/

Өглөөний цайны дараа Монголын хамгийн том Сэлэнгэ мөрөн руу явна. Өдрийн хоолоо Булган хотод иднэ. /Өглөөний цай: зочид буудалд, өдрийн хоол: ресторан, оройн хоол: жуулчны бааз/

Байрлах буудал: Баатарван жуулчны бааз.

Сэлэнгэ мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Сэлэнгэ мөрөн – Хөвсгөл нуур /342км засмал/

Өглөө Хөвсгөл нуурын зүг хөлгийн жолоо зална. /Өглөөний цай: жуулчны бааз, өдөр, оройн хоол: Ашихай жуулчны бааз/, Байрлах буудал: Ашихай жуулчны бааз.        

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.   

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Хөвсгөл нуур

Энэ өдөр Хөвсгөл нуурын эрэг дээр амарч, Цаатан айлд зочилно.

Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз

Байрлах буудал: Ашихай жуулчны бааз

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Хөвсгөл нуур

Энэ өдөр чөлөөт өдөр. Та нуурын эрэг дээр амарч, хүсвэл завиар зугаалан, морь унаж, явган аялал хийх боломжтой.

Өглөө, өөр, оройн хоол: жуулчны бааз

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Хөвсгөл нуур – Хутаг Өндөр сум - Уньт баг /400км/

Өглөөний цайны дараа Хутаг Өндөр сум руу явна. Замдаа Мөрөнгийн музейгээр зочилно. Өдрийн хоолны дараа Уран тогоо ууланд хүрнэ. Ингээд Уньт багт ирж байрлан амарна. /Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз/

Булган аймгийн Хутаг Өндөр сумын нутагт Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн унтарсан галт уулс оршдог. Дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн төвшнөөс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн голчтой, гүн нь 50-60 метр юм. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Уньт баг – Эрдэнэт – Амарбаясгалант /300км/

Энэ өдөр Амарбаясалант хийд руу явна. Хийдийн түүх намтар, зан заншилтай танилцана. Орой нь Амарбаясгалант хийдийн жуулчны баазад ирж амарна. /Өглөө, өдөр, оройн хоол: жуулчны бааз/, Байрлах буудал: Амарбаясгалант өргөө жуулчны бааз

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм.

Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна. 1943 онд хийдийг улсын хамгаалалтанд авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн байна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Амарбаясгалант – УБ /300км/

Өглөөний цайны дараа УБ хотын зүг буцна. Ингээд аялал өндөрлөнө.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь