Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хүйсийн найман нуурын аялал

2020/09/15 - 2020/09/21

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Хангайн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  •  Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг хариуцан ажиллана
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч аюулгүй байдлыг хангаж ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч аяллыг ахлана

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Хархорин / 380км/

Энэ өдөр өглөө 07:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос эртлэн хөдөлж 13-р зууны үеийн Монголын эртний нийслэл Хархорин явж хотын туурь, Мэлхий чулуу, Эр хүний чулуу, Эзэнт гүрнүүдийн газрын зураг бүхий чулуун хана, Эрдэнэзуу хийдийг үзэж сонирхоно.

Эрдэнэзуу хийд нь Монголын эртний нийслэл Хархорин хотын ордны байгууламжтай ижил юм. 1586 онд баригдсан Монголын анхны бурхан шашны хийд бөгөөд 1792 он гэхэд 62 сүм, 500-аад барилга, 10000 орчим лам байсан ажээ. Одоо Эрдэнэзуу хийд Зуугийн гурван сүм, Жанрайсагийн, Цамбын, Аюушийн, Лаврийн гэх мэт сүмүүдэд Бурхан багшийн гурван цагийн дүрийг том хэмжээгээр бүтээсэн баримлууд, зээгт наамал, цаасан шуумал, алтан шармал, хүрэл цутгуур бурхад, сийлбэрийн уламжлалт дүрслэл уртай бүтээлүүд музейн байнгын үзвэр болж байна. Эрдэнэзуу хийдийн гол шүтээн нь Гомбогүр чулуун бурхан байжээ. Энэ цогцолборын Лаврин дуган шашны хурлын зориулалтаар ашиглагддаг.

Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт болон Уянга сумын зааг нутагт байх бөгөөд Ширээт, Бугат Хаяа, Шанаа, Дөрөө, Баян, Хүйс гэсэн нэр бүхий хоорондоо холбоотой нуур юм. Ил харагдах голоор холбоогүй ч гэсэн газар доогуур, усны судлаар хоорондоо холбоотой гэдэг аж

Буудал

Жуулчны бааз

Зоог

Оройн хоол

Өглөөний хоол

Өдөр 2
Хархорин – Бүүрэг даваа / 100км/

Энэ өдөр бид Бүүрэгийн даваанаас Хүйсийн нуур руу морин аяллаар явна. Үзэсгэлэнтэй сайхан уулан дээгүүр, ус намагтай газраар, хад асгатай хэцүү замаар, өнгийн цэцэгс дэлгэрсэн талаар аялах болно. 

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Бүүрэг – Хүйс нуур

Монгол орны маш нууц байгалийн хосгүй үзэсгэлэнт ширээт нуурыг энэ өдөр үзнэ. Мөн бидний энэ өдөр байрлах газар нуураасаа холгүй бөгөөд та оройн хоолны дараа ширээт нуур дээр очиж хун шувуу харж байгалийн жинхэнэ төгс гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Хүйс нуур – Ширээт нуур – Халиун нуур – Бугат нуур – Хаяа нуур – Шанаа нуур – Дөрөө нуур – Баян нуур

Энэ өдөр найман нуураас тавыг нь нэг доороос харж болдог өндөрлөг дээр мориор болон явганаар хүрнэ.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Баян нуур – Улаан цутгалан

Энэ өдөр Орхон гол руу цутгадаг Улаан цутгаланд ирж амарна. Уг хүрхрээ нь 24 метрийн өндрөөс урсдаг.

Буудал

Майхан

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Улаан цутгалан – Баянговь /180км/

Энэ өдөр Өвөрхангай аймгийн нутагт байрлах байгалийн олон бүсчлэлээс бүрдсэн, говь хангай хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бүхий Баянговь буюу Элсэн Тасархайд ирж цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Элсэн тасархай нь хангай, говь, тал хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бөгөөд зурваслан тогтсон элсээ даган айлууд нь зундаа олноор зуншдаг. Өндөр Гэгээн Занабазар таван настай байхдаа Элсэн тасархайд зандан мод ургаарай гэж хэлэх гэснээ андуурч арц хүж ургаарай хэмээчихжээ. Түүнээс хойш Элсэн тасархайд арц хаа сайгүй ургажээ. Их, Бага Монгол уулын Ширээт цагаан нуур, түүний орчмын нутаг болох Элсэн тасархайг Монгол нутгийн хүйс, алтан луугийн шинжтэй хэмээдэг. Ширээт цагаан нуурын хөвөөнөө 1639 онд Халхын Түшээт хаан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Богдын өргөө шар бүсийн ордыг байгуулснаар Улаанбаатар хотын анхны суурь тавигдсан билээ. Орой 19:00 цагт жуулчны гэр бааздаа ирж оройн хоолоо идээд амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Баянговь – Улаанбаатар - /280км/

Өглөөний цайны дараа хотын зүг хөдөлнө. УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь