Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Цэнхэрийн халуун рашаанд амрах аялал

2020/07/21 - 2020/07/23

Хугацаа

3 шөнө, 2 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Хангайн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч үйлчилнэ
  • Тав тухтай, тохилог жуулчны бааз
  • Олон төрлийн өвчин анагаах шидтэй хүхэрт рашаанд амарна
  • Монголын хамгийн эртний сүм хийд үзэх

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Хархорин – Цэнхэрийн халуун рашаан /520км/

Өглөө 8 цагт цугларч эртний нийслэл Хархорин хотын зүг хөлгийн жолоо зална. Хархорин хотод ирээд Монголын хамгийн эртний буддын шашны хийд Эрдэнэзуу хийдийг үзэж сонирхоно. Орхон голын эрэг дээр байрлах жуулчны баазад үдийн зоог бариад үргэлжлүүлэн Цэнхэрийн халуун рашаан руу явна. Орой нь Цэнхэрийн халуун рашаанд ирж тус тусын гэрт байрлаж амарна. Оройн хоолны дараа та бүхэн халуун рашаанд амарч алжаал ядаргаагаа тайлна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Цэнхэрийн халуун рашаан

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Энэ өдөр та бүтэн өдрийн турш халуун рашаанд орж, ширээний теннис болон сагсан бөмбөг тоглох, ууланд алхах гэх мэтээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Цэнхэрийн халуун рашаан – Элсэн тасархай – Улаанбаатар /580 км/

Өглөөний цай уусны дараа элсэн тасархайн зүг хөлгийн жолоо зална. Өдрийн хоолоо Хархоринд идээд элсэн тасархайд ирнэ. Энд та элсэн дээр явган алхалт хийж, тэмээ унах боломжтой. Орой нь Улаанбаатар хотод ирснээр аялал маань өндөрлөх болно.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь