0 ₮ / 4ш, 5ө
2021/06/26 - 2021/06/30
Ерөнхий мэдээлэл
Онцлох
Хөтөлбөр
Өглөө 07:00 цагт цуглан автобусаар Сүхбаатар аймгийн төв Баруун Урт хот руу явна. Замдаа хуучнаар Өндөрхаан буюу Хэнтий аймгийн төв Чингис хотод түр саатаж өдрийн хоол идээд цааш явна. Ойролцоогоор оройны 19:00 цагийн үед Баруун-Урт хотод ирж зочид буудалд байрлан, оройн хоол идсэний дараа амарна.
Буудал
Жуулчны бааз
Зоог
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цай уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа 170 км орчим автобусаар яваад Дарьгангын алдарт Талын агуй руу орж дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоол Дорнодын өргөн уудам талд “Туждаа Хамт Явах Юмсан” дууг сонсонгоо иднэ. Үдээс хойш Шилийн богд уулын хормойд байрлах бааз дээр байрлан оройн хоолонд хорхог иднэ.
Буудал
Жуулчны бааз
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цай уусны дараа Шилийн сайн эрсийн Шилийн богд ууланд гарч хийморио сэргээнэ. Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Өдрийн хоол жуулчны бааз дээрээ идсэний дараа Дарьганга сумын Алтан овоо, Ганга нуур, Молцог элс, хөшөө дурсгал, бичигт хад, хүн чулуун хөшөөг үзэн аялна. Орой “Гангар хун” жуулчны бааз дээр ирж оройн хоолоо идээд амарна.
Буудал
Жуулчны бааз
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайны дараа Баруун урт хот руу явна. Өдрийн хоол замд Алтан овооны хажууд иднэ. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй ба Баруун-Урт хотын зочид буудалд байрлан амарна. Оройн хоол зочид буудалд иднэ.
Буудал
Буудал
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөөө хүлээлгэн өгөөд Улаанбаатар хот руу буцна. Чингис хотод өдрийн хоол иднэ. Улаанбаатар хотод ирснээр манай аялал өндөрлөнө.
Буудал
Автобус
Зоог
Өглөөний хоол
Өдрийн хоол
Санал болгох аялал
08/04 - 09/04
Увс, Баян Өлгий аймгийн аялал
2,200,000 ₮
5 өдөр 4 шөнө
07/20 - 08/20
Хөвсгөл, Ховд аймгийн аялал
1,990,000 ₮
5 өдөр 4 шөнө
07/20 - 08/20
Завхан, Улаагчийн хар нуурын аялал
1,450,000 ₮
8 өдөр 7 шөнө
Шагналууд
Бидний тухай
Холбогдох
Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.
6 сар
0 ₮ / 4ш, 5ө