Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Хархорин Элсэн тасархайн аялал

2020/08/14 - 2020/08/16

Хугацаа

3 шөнө, 2 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Говийн бүс

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Баянговь – Хархорин

Энэ өдөр өглөө 08:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос эртлэн хөдөлж Өвөрхангай аймгийн нутагт байрлах байгалийн олон бүсчлэлээс бүрдсэн, говь хангай хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бүхий Баянговь буюу Элсэн тасархайд цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Элсэн тасархай нь хангай, говь, тал хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бөгөөд зурваслан тогтсон элсээ даган айлууд нь зундаа олноор зуншдаг. Өндөр гэгээн Занабазар таван настай байхдаа Элсэн тасархайд зандан мод ургаарай гэж хэлэх гэснээ андуурч арц хүж ургаарай хэмээчихжээ. Тийм ч учраас Элсэн тасархайд арц хаа сайгүй ургажээ. Их, Бага Монгол уулын Ширээт цагаан нуур, түүний орчмын нутаг болох Элсэн тасархайг Монгол нутгийн хүйс, алтан луугийн шинжтэй хэмээдэг. Ширээт цагаан нуурын хөвөөнөө 1639 онд Халхын Түшээт хаан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүн анхдугаар Богд Жавжундамба хутагтын ширээнд залж, Богдын өргөө шар бүсийн ордыг байгуулснаар Улаанбаатар хотын анхны суурь тавигдсан билээ. Монголын нийслэл, шашны төв байрлаж байсан болохоор түүхт газар Элсэн тасархайд олон байдаг юм билээ.Орой 19:00 цагт жуулчны гэр бааздаа ирж оройн хоолоо идээд амарна. 

Энэ өдөр өглөө 08:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос эртлэн хөдөлж Өвөрхангай аймгийн нутагт байрлах байгалийн олон бүсчлэлээс бүрдсэн, говь хангай хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бүхий Баянговь буюу Элсэн тасархайд байрлах “Нью Жуулчин Турс” компанийн “ Хоёр Загал” жуулчны баазад ирж хуваарилагдсан гэртээ байрлаж хэсэг амраад, дараа нь өдрийн хоол иднэ. Үдээс хойш Баянговь буюу бидний нэрлэж заншсанаар “Элсэн Тасархай” орж цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Элсэн тасархай нь хангай, говь, тал хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг бөгөөд зурваслан тогтсон элсээ даган айлууд нь зундаа олноор зуншдаг. Өндөр гэгээн Занабазар таван настай байхдаа Элсэн тасархайд зандан мод ургаарай гэж хэлэх гэснээ андуурч арц хүж ургаарай хэмээчихжээ. Тийм ч учраас Элсэн тасархайд арц хаа сайгүй ургажээ. Их, Бага Монгол уулын Ширээт цагаан нуур, түүний орчмын нутаг болох Элсэн тасархайг Монгол нутгийн хүйс, алтан луугийн шинжтэй хэмээдэг. Ширээт цагаан нуурын хөвөөнөө 1639 онд Халхын Түшээт хаан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүн анхдугаар Богд Жавжундамба хутагтын ширээнд залж, Богдын өргөө шар бүсийн ордыг байгуулснаар Улаанбаатар хотын анхны суурь тавигдсан билээ. Монголын нийслэл, шашны төв байрлаж байсан болохоор түүхт газар Элсэн тасархайд олон байдаг юм билээ.Орой 19:00 цагт жуулчны гэр бааздаа ирж оройн хоолоо идээд амарна. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Элсэн тасархай – Хархорин

Өглөөний цайгаа бааздаа уугаад 13-р зууны үеийн Монголын эртний нийслэл Хархорин явж хотын туурь, Мэлхий чулуу, Эр хүний чулуу, Эзэнт гүрнүүдийн газрын зураг бүхий чулуун хана, Эрдэнэзуу хийдийг үзэж сонирхоно.

Эрдэнэзуу хийд нь Монголын эртний нийслэл Хархорин хотын ордны байгууламжтай ижил юм. 1586 онд баригдсан Монголын анхны бурхан шашны хийд бөгөөд 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга, 10000 орчим лам байсан ажээ. Одоо Эрдэнэзуу хийд Зуугийн гурван сүм, Жанрайсагийн, Цамбын, Аюушийн, Лаврийн гэх мэт сүмүүдэд Бурхан багшийн гурван цагийн дүрийг том хэмжээгээр бүтээсэн баримлууд, зээгт наамал, цаасан шуумал, алт шармал, хүрэл цутгуур бурхад, сийлбэрийн уламжлалт дүрслэл уртай бүтээлүүд музейн байнгын үзвэр болж байна. Эрдэнэзуу хийдийн гол шүтээн нь Гомбогүр чулуун бурхан байжээ. Энэ цогцолборын Лаврин дуган шашны хурлын зориулалтаар  ашиглагддаг.

Өдрийн хоолоо баазад идээд дараа нь чөлөөт цаг. Та бүхэн бааз дээрээ гэр бүл болон найзуудаараа цагийг цугаатай өнгөрүүлээрэй.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Элсэн тасархай – Улаанбаатар

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад, Гэрээ хүлээлгэж өгөөд үдээс өмнө 10 -11 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлнө. Ийнхүү таны дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Буудал

Автобус

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь