Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сингапур аялал

2019/11/10 - 2019/11/15

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Сингапур

Чиглэл

Сингапур

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар Бээжин/Сөүл Сингапур

Энэ өдрийн тогтсон цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цуглаж, дамжин нислэгээр Сингапур хот руу ниснэ. Орой нь зорьсон газраа хүрнэ. Онгоцны буудал дээр хөтөч, унаа таныг угтан авч, зочид буудалд хүргэж өгнө. Энэ өдөр Бээжин хотод байрлана.

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Сингапур

Өглөөний цайгаа зочид буудалдаа иднэ. Ингээд энэ өдрийн аяллаа эхлүүлнэ. Мерлион парк дахь Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх Соёлын ордон, Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзнэ. Дараа нь Рафлесын газардах талбай дээр очно. Энд анх 1819 онд газардсан байдаг бөгөөд тухайн газар Рафлесын дурсгалт хөшөөг бүтээн байгуулсан байна. Мөн Ботаникын цэцэрлэгт хүрээлэн болон Далайн эргийн цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхоно. Орой нь зочид буудалдаа байрлан амарна. Өдрийн хоолны дараа Хятад хороолол, Бяцхан Энэтхэгийн гудамжаар зугаална. Орой нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Сингапур

Өглөөний цайгаа уусны дараа алдарт Сентоза арал руу явна. Сентоза арал Англи Улсын эзэмшилд байхдаа жижигхэн загасчны тосгон байсан бөгөөд 1972 онд шинээр засаж шинэчлэн, аялал жуулчлалын цогцолбор газар болгон өөрчилжээ.  Дөрвөн улирал ээлжилдэггүй дан ногооноороо байдаг уг үзэсгэлэнт арал руу эдүгээ мянга мянган гадна, дотны жуулчид ирж амардаг болжээ. Ингээд Сентоза арал дээр ирээд хөтөч танд хоёр үзвэрийн билетийг өгнө. Далайн Аквариумаараар зугаална. Мөн далайн эргээр зугаалж, усанд сэлж, тоглож наадан алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Орой нь хөтөчтэйгээ уулзан зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Сингапур

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр. та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. /Чөлөөт өдөр тул хөтөч, хоол, унаагаар үйлчлэхгүй/

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Сингапур Бээжин/Сөүл Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Тогтсон цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар Сингапурын нисэх онгоцны буудал хүргүүлэн дамжин нислэгээр УБ хот руу ниснэ. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь