Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

АНТАЛИЯ-КОНИЯ-КАППАДОКИЯ

2020/05/10 - 2020/05/17

Хугацаа

7 шөнө, 7 өдөр

Улс

Турк

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
УБ-Астана (Нур-султан)-Анталия

Шөнийн 2:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд цугларч онгоцондоо сууж 5:30 хөөрч 7:00 Нур-Султан хотын нисэх онгоцны буудал дээр бууна. (Нислэгийн цаг 3:30). Дараа нь 9:00 цагт Анталия хотын зүг нисэж 11:00 цагт орон нутгийн цагаар бууна (Нислэгийн цаг 4:00). Орон нутгийн англи орос хэлтэй хөтөч та бүхнийг онгоцны буудал дээр тосч Hanesan 5* эсвэл Maya World 5* зочид буудалд тохилог автобусаар хүргэж 1 өрөөнд 2-оор байрлах өрөөнүүдэд байрлуулна. Дараа нь та бүхний туркэд өнгөрөөх аяллын талаар танилцуулж олон сонирхолтой хөтөлбөр санал болгоно. Энэ өдөр чөлөөт өдөр тул та аян замын алжаалаа тайлж зочид буудалдаа хүссэнээрээ амарна.

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Конья

Өглөөний хоолны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусандаа сууна. Энэ өдрийн аялалаар эртний Сэлжу улс нийслэл Кония хоттой танилцана. Аялалын хөтөлбөрт исламын философч Румигийн буханд орно. Каппадокия хотын  Mustafa hotel 4*, Flora hotel 4* буудалд амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Каппадокия

Өглөөний цайны дараа эртний түүхт газар дорхи Каймакл (турк хэлнээс: хар чавга) хоттой танилцаж дурсгалын зураг татуулна. Мөн эртний Учхисар, Паш Баглар зэрэг эртний цайзуудтай танилцаж үзнэ. Мөн гадаа тайлбай дахь Гөрөм музей үзнэ. Агаарын бөмбөлөгүүдтэй Салхитын хөндийд ирж агаарт нисэх өнгө өнгийн бүмбөлгүүдийг сонирхоно Зураг авхад 20$ дээр нь суухад 300$. Орой зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Памуккале

Эртлэн босч өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгсний дараа Памуккале руу чиглэн автобусаар аялна. Энэ өдөр цасан цагаан өнгөтэй уулын эрдэст усаар дүүргэгдсэн хагас бөөрөнхий бассейнээр зочлох аялалд гарах ба эртний Хиераполис хотын балгас болон Эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун усанд орж сэлэх боломжтой. Өдрийн хоолны дараа алдартай хивс, гар урлалын төвөөр зочлох ба турк торгон хивс хэрхэн хийгддэг талаар үзэх юм. Та бүхэн Хеараполис хоттой танилцах болно. Амтат цагаан улаан дарсны дэлгүүрээр орж амталгаа хийнэ.

Памуккале хотын  Herakles 4* зочид буудал.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Кемер

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа Газар дундын тэгисийн эрэг дээрх Кемер хотод ирж амарна.

Чөлөөт өдөр.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Анталия

Энэ өдөр алдартай Анталия хотын Ивлийн мусульман шашмны сүм, Адрианы хаалга болон хотын төв хэсгээр алахаж дурсгалын зураг татуулна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Анталия-Астана (Нур-султан)-УБ

Та өглөөний цайгаа уусны дараагаар онгоцны буудалруу хүргүүлэн Улаанбаатар хотын зүг ниснэ. Өглөө 10:00 цагт Анталия хотын  нисэх онгоцны буудалд цугларч онгоцондоо сууж 13:30 хөөрч 21:30 Нур-Султан хотын нисэх онгоцны буудал дээр бууна. (Нислэгийн цаг 4:00).

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Анталия-Астана (Нур-султан)-УБ

Дараа нь 23:30 цагт УБ хотын зүг нисэж 5:00 цагт бууна (Нислэгийн цаг 3:30)

Буудал

Онгоц

Зоог

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн унаа болон нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын цагт өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь