Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Шашин, сүм хийдийн аялал

2020/09/09 - 2020/09/12

Хугацаа

4 шөнө, 3 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Хангайн бүс

Ерөнхий мэдээлэл

  •  

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч аюулгүй байдлыг ханган ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч үйлчилнэ
  • Хийдийн лам хамт явж бурхан шашны талаар олон сонирхолтой яриа хийж, ном уншина.

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Өвөрхангай /Элсэн тасархай/

Өглөө 07:00 цагт Шангрила зочид буудлын хойно цуглан машиндаа суугаад аяллаа эхэлнэ. Улаанбаатараас 260 км -ийн зайд орших Булган аймгийн Рашаант сумын нутагт байрладаг жуулчны бааз дээр ойролцоогоор 13:00 цагийн үед очиж өдрийн хоолоо идээд люкс гэртээ байрлана.  Үдээс хойш Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хөгнөхаан уулын тагтад орших Эрдэнэ хамбын хийд хэмээн алдаршсан түүхэн хийдийн туурийг очиж үзнэ. Дараа нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрханагай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгаар дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнөхан уулын баруун талаар сунаж тогтсон 80км орчим урт элсэн манхан Элсэн тасархайг үзнэ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Өвөрхангай /Эрдэнэ зуу хийд/

Өглөөний цай уусны дараа Өвөрхангай аймгийн Хар хорин сум руу явна. Монголын эртний Хар Хорум хотын туурин дээр баригдсан Бурхан шашны Эрдэнэ зуу хийдийн түүх дурсгалтай танилцана. Өдрийн хоолны дараа Өвөрхангай аймгийн Шанхын хийд үзнэ. Энэ хийд бол Чингис хааны алтан ургийн угсааныхан, Монголын төр шашны олон зууны түүхтэй салшгүй холбоотой билээ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Өвөрхангай /Төвхөн хийд/

Өглөөний цайгаа бааздаа идсэний дараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас хойш 20 км, Орхон голын хойт талд Архангай Өвөрхангай аймгуудын зааг Төвхөн шир‎ээт уулын оройд байрладаг Төвхөн хийд рүү явна. Өндөр Гэг‎ээн Занабазар бясалгал үйлд‎эж уран бүтээлээ туурвиж байсан энэ хийдэд мөргөл үйлдээд дараа нь зам дагуу Эхийн хэвлий хаданд орж дахин шинээр төрсөн мэт бие сэтгэлээ ариусган, Өндөр гэгээн Занабазарын морио уядаг байсан мод, Амарч суудаг байсан чулуу, Хөлийн мөр, Хос мод зэргийг үзнэ

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Хархорин – Улаанбаатар

Өглөөний цайны дараа Хархорин сумаас Улаанбаатар руу буцна. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Бусад

            Хувь хүний аяллын бэлтгэл:

  • Гэрэл зургийн аппарат
  • Аялалд тохиромжтой гутал
  • Цаг агаарт тохирсон хувцас 
  • Усны сав
  • Нарны шил
  • Нарны хамгаалалттай тос
  • Утас цэнэглэгч /повербанк/
  • Хөнгөн зууш
  • Жижиг эмийн сан /ойр зуурын хэрэглээний/

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь