Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Пусан, Улсан хотын аялал

2020/05/27 - 2020/05/31

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Солонгос

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Пусан - Улсан

Чингис Хаан ОУНОБ - дээр 10:30 цагт цугларна. Онгоц 00:00 цагт Улаанбаатараас хөөрч 00:00 цагт  Солонгос улсын  Пусан хотын GIMHAE ОУНОБ - д бууна. Онгоцны буудал дээр орон нутгийн хөтөчтэй уулзан Улсан хот руу зочид буудалд хүргүүлнэ. Орой 19:30 цагт хоолонд орно.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Улсан

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа халимын тосгонд очин халимын музей үзнэ.  Улсаны Жансэнпугийн ард иргэд нь эрт дээр үеэс халим агнаж ирсэн бөгөөд 1986 оноос хойш халим агнуурыг хориглосноос уламжлалт ёс уламжлалаа хойч үедээ үлдээхийн тулд соёлын өв болох түүх дурсгалын газруудыг хэвээр авч үлдэж музей байгуулсан билээ. Энэхүү музейд эртний хүмүүсийн хэрэглэж байсан хувцас, эд зүйлс, агнуурын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг олон эд агуурсыг хадгалдаг. Мөн далайн байгаль экологийн сэдэвт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг. Дара нь Улсаны түүхийн музей үзэж Тэхуаган эко цэцэрлэгт хүрээлэнд очно. Улсаны түүхийн музей нь түүхийг эртний, орчин цагийн, ирээдүйн гэсэн 3-н цаг үед хувааж түүх, соёл, дурсгалын эд зүйлс, өв уламжлал зэрэгтэй танилцах боломжоор хангасан хотын хэмжээнд хамгийн том музей юм. Улсаны цэцэрлэгт хүрээлэн нь их хотын төвд байрлах 364,000м2 талбайтай хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн юм. Natural (Байгал), Clean (Цэвэрхэн орчин), Comfortable (Тав тух) зэрэг бүрэлдсэн амралтын таатай нөхцөлийг бүрдүүлснээрээ давуу талтай. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Улсан

Өглөөний цайны дараа Илсан далайн эрэг дээр байдаг Тэванам цэцэрлэгт хүрээлэнд очиж үзнэ. Тэванам цэцэрлэгт хүрээлэн нь Улсан хотын Дунгү дүүргийн Илсандун-д байдаг ба хотоос зайдуу 942,000м2  талбайг хамарсан хадан цохио, элстэй далайн эрэгтэй амралт зугаалгын газар юм. Өдрийн хоолны дараа Хьюндай автомашины үйлдвэр болон усан онгоцны үйлдвэрээр зочилно. Хьюндай авто машины компани нь 1975 онд БНСУ-ын хамгийн анхны модель автомашины загварыг зохион бүтээсэн бөгөөд үүнээс хойш цар хүрээгээ тэлж глобал маркетингт ихээхэн амжилтыг гаргаад байгаа билээ. Өдөрт дунджаар 6000 гаруй автомашиныг үйлдвэрлэдэг томоохон автомашины үйлдвэртэй танилцана. Мөн Хьюндай усан онгоцны үйлдвэр нь нэг дор 26,000тн усан онгоцыг 2-ыг барих хүчин чадалтайгаараа дэлхийд усан онгоц үйлдвэрлэлээр 1-т ордог томоохон үйлдвэр юм. Одоог хүртэл 1,170-аад усан онгоц үйлдвэрлэсэн дэлхийн хэмжээний усан онгоцны үйлдвэр билээ

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Пусан

Өглөөний цай уусны дараа Пусан хотын аялал хийнэ. Аяллын эхэнд усан онгоцоор аялан далайн амьтдын аквариумд очиж үзнэ. Пусан хотын  Sea Life Busan Aquarium –д  далайн загас, далайн ургамал, хэвлээр явагч, газар уснаа амьдрагч хоёр нутагтан амьтад зэрэг нийт 35 мянган төрлийн далайн  амьтдыг харна. Мөн  80 метр хүртэл далайн гүн рүү орсон туннелиэр аялж, далайн амьдралтай танилцах болно. Өдрийн хоолны дараа  Haeundae далайн эрэг рүү явна. Мөн өндөр уулан дээр барьсан Oryukdo Skywalk шилэн давцан дээр гарч  жижиг арлууд болон далайн орны байгалийн сайхантай танилцана. Мөн Сэнтом сити моллд очиж худалдаа хийнэ. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирнэ.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Улсан - Пусан - Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. 00 цагт Пусаны онгоцны буудал руу явна. Онгоц Пусан хотын GIMHAE ОУНОБ – аас 00:00 цагт хөөрч Улаанбаатарт 00:00 цагт буух ба аялал маань өндөрлөнө.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө. 9-өөс дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь