Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Сингапур - Малайзын хөлөг онгоцны аялал

2020/11/24 - 2020/11/30

Хугацаа

7 шөнө, 6 өдөр

Улс

Малайз Сингапур

Чиглэл

Малайз

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар Инчеон - Сингапур

Энэ өдөр Чингис хаан нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт цуглаж 17:10  цагийн нислэгээр Инчеон хот руу ниснэ. 21:20 цагт Инчеон дээр буугаад дараагийн 23:20 цагийн шөнийн нислэгээр Сингапур руу ниснэ. Нислэгийн үргэлжлэх хугацаа 5 цаг.  

Буудал

Онгоц

Зоог

Өдөр 2
Сингапур

Өглөө эрт 05:00 цагт Сингапур хотын Чанги Олон Улсын нисэх онгоцны буудал дээр газардахад хөтөч, унаа таныг угтан авна. Өглөөний цайгаа уугаад автобусаар Арслант хотын аяллаа эхэлнэ. Мерлион парк дахь Парламентын ордон, Дээд шүүхийн ордон, Санхүүгийн төв, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх Соёлын ордон,  Сингапурын билиг тэмдэг болсон Загасан сүүлт Арслангийн хөшөөг үзнэ. Дараа нь Дараа нь Marina Bay урлагийн төвөөр зочилно.17.00 цагт Marina Bay далайн боомтоос дэлхийд алдартай 15 давхар 3100 хүний багтаамжтай VOYAGER OF SEAS хөлөг онгоцонд сууна. Өрөөндөө байрлаж амарна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Пенанг /Малайз/

Өглөөний цайгаа хөлөг онгоцондоо зооглоод онгоц дотор өөрийн сонирхлоор амарна. Хөлөг онгоц маань 15:00 Малайзын алтан шаргал элстэй наран шарлагын газар болох Пенанг-д зогсоно. Та онгоцноосоо бууж Пенанг арлаар өөрийн хүсэлтээр аялж байгаад орой 22:30 цагт  хөлөг онгоцондоо буцаж ирнэ. Өрөөндөө байрлан амарна.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Далайд

Энэ өдөр хөлөг онгоцондоо хүссэнээрээ цагийг өнгөрүүлэх чөлөөт өдөр. Энэхүү хөлөг онгоц дотор 12 том ресторан, 3 том бассейн, сагсан бөмбөгийн талбай, мини гольф, СПА, кино театр, гоо сайхны салон, номын сан, казино  гээд бүхий л үйлчилгээнүүд байрласан байдаг. Та эдгээрээс сонгож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Сингапур

Өглөөний цайгаа уусны дараа 08,00 цагт Сингапурын боомтод ирээд хөлөг онгоцноосоо бууж унаагаар Сентоза арал руу явна. Сентоза арал Англи Улсын эзэмшилд байхдаа жижигхэн загасчны тосгон байсан бөгөөд 1972 онд шинээр засаж шинэчлэн, аялал жуулчлалын цогцолбор газар болгон өөрчилжээ. Дөрвөн улирал ээлжилдэггүй дан ногооноороо байдаг уг үзэсгэлэнт арал руу эдүгээ мянга мянган гадна, дотны жуулчид ирж амардаг болжээ. Оройн хоолны дараа Далайн Аялгуут Хөгжимт Усан Оргилуур хэмээх хамгийн сүүлийн үеийн технологоор бүтээгдсэн 120 м өндөр галт, 40 м өндөр усан багана бүхий өнгө өнгийн лазерийн гэрлэнд сүлэлдэх ер бусын гайхамшигт усан оргилуур дээр үлгэрийн  баатарууд хэрхэн амилахыг өөрийн нүдээр харан баясна. Дараа нь зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Сингапур Инчеон Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Та өөрийн хүсэлтээр дэлгүүр хоршоогоор явж, худалдаа хийх боломжтой Энэ өдөр чөлөөт өдөр учираас өдөр, оройн хоол өөрсдөө төлж идэх юм. Тогтсон цагт зочид буудалдаа цуглан Чанги нисэх буудал руу явна. Ингээд оройн 22:45 цагийн онгоцоор Сөүл нисээд 05:45 цагт бууна.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
Инчеон – Улаанбаатар

Нисэх буудал дээр дараагийн нислэгээ хүлээж, 13:00 цагаас Улаанбаатар хот руу нисч 15:50 цагт Буянт Ухаа олон улсын нисэх буудалд ирснээр энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь