Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Вьетнам Данан хот

2020/05/08 - 2020/05/12

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Вьетнам

Чиглэл

Дананг

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар Сөүл Данан хот

Энэ өдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас дамжин нислэгээр Вьетнам улсын зүүн эрэгт байрлах, улсын тавдахь том хот болох  Хо Ши Мин хотын дараа жагсдаг Дананг хот руу ниснэ. Ойролцоогоор нийт цагийн нислэг үйлдэнэ. Ингээд Дананг хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.  

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Данан хот – Ба На оргил – Данан хот

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Ба На оргил руу явна. /30 км/ Ба На цогцолборт газар ирээд дүүжин тэргээр Ба На оргил руу гарна. Vong Nguyet оргил, Linh Ung ариун сүм, Францын хуучин тосгонууд, Цахирмаа цэцгийн цэцэрлэг гэх мэт байгалийн үзэмжит газрууд болон тухайн үеийн түүхэн бүтээн байгуулалтаар аялна. Мөн Алтан Гүүр хэмээх алдарт гүүрээр аялж, байгалийн үзэмжийн тольдох юм. Тогтсон цагт өдрийн хоолоо иднэ. Дараа нь Fantasy Park-р зочилно. /парк доторх тоглоомны билет багтаагүй/. Ингээд  оройн хоолны дараа зочид буудалд хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Данан хот – Хой Ан хот – Данан хот

Өглөөний цайны дараа Хой Ан хот руу хөлгийн жолоо зална. Хой Ан хотод ирээд эртний хотоор зугаалж, өглөөний алхалт хийнэ. Энд та Chua Ong эртний сүм, Tan Ky өвөг дээдсийн байшин болон Япон гүүр хэмээх түүхэн гүүрээр аялах юм. Тогтсон цагт өдрийн хоолоо иднэ. Үргэлжлүүлэн автобусаар Гантиг Чулуун уул явна. Энд та гайхамшигт гантиг чулуун агуй, эртний сүм болон байгалийн өвөрмөц үзэмжийг үзэж сонирхоно. Орой нь буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Данан

Энэ өдөр чөлөөт өдөр. Өглөөний цайны дараа та өөрийн хүслээр хотоор зугаалж, худалдан авалт хийх боломжтой. Мөн далайн эрэг дээр амарч алжаал ядаргаагаа тайлах боломжтой юм. Вьетнам улс нь бөс бараа, торго, эрдэнийн чулуу, матар могойн арьсан эдлэл болон мөнгөн эдлэлүүдээрээ алдартай бөгөөд харьцангуй хямд үнээр худалдан авч аяны богцоо дүүргэх боломжтой. /чөлөөт өдөр тул хоол, унаагаар үйлчлэхгүй/

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
Данан Сөүл Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Ингээд тогтсон цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Жуулчны автобусаар нисэх онгоцны буудал хүргүүлэн дамжин нислэгээрээ Улаанбаатар хот руу явна. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал маань өндөрлөх болно. 

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь