Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Шилийн богд, Ганга нуур, Хамарын хийдийн аялал

2020/09/06 - 2020/09/10

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Зүүн аймаг

Ерөнхий мэдээлэл

Онцлох

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч аюулгүй байдлыг ханган ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч үйлчилнэ
  • Монголын нэрт яруу найрагчтай хамт аялна.

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Баруун Урт

Өглөө 07:00 цагт цуглан автобусаар Сүхбаатар аймгийн төв Баруун Урт хот руу явна. Замдаа хуучнаар Өндөрхаан буюу Хэнтий аймгийн төв Чингис хотод түр саатаж өдрийн хоол идээд цааш явна. Ойролцоогоор оройны 19:00 цагийн үед Баруун-Урт хотод ирж зочид буудалд байрлан, оройн хоол идсэний дараа амарна

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Сүхбаатар /Шилийн богд/

Өглөөний цай уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа 170 км орчим автобусаар яваад Дарьгангын алдарт Талын агуй руу орж дурсгалын зургаа татуулна. Өдрийн хоол Дорнодын өргөн уудам талд “Туждаа Хамт Явах Юмсан” дууг сонсонгоо иднэ. Үдээс хойш Шилийн богд уулын хормойд байрлах бааз дээр байрлан оройн хоолонд хорхог иднэ.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Сүхбаатар /Ганга нуур/

Өглөөний цай уусны дараа Шилийн сайн эрсийн Шилийн богд ууланд гарч хийморио сэргээнэ. Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Өдрийн хоол жуулчны бааз дээрээ идсэний дараа Дарьганга сумын Алтан овоо, Ганга нуур, Молцог элс, хөшөө дурсгал, бичигт хад, хүн чулуун хөшөөг үзэн аялна. Орой жуулчны бааз дээр ирж оройн хоолоо идээд амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Сүхбаатар - Дорноговь /Хамарын хийд/

Өглөөний цайны дараа Дорноговь аймаг руу явна. Замдаа түр саатан өдрийн хоол идээд аяллаа үргэлжлүүлэн орой Хамарын хийдийн ойролцоох жуулчны бааз дээр байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Дорноговь – Улаанбаатар

Өглөө эртлэн босоод нар мандахыг харсаны дараа Хамарын хийдийн Шамбалын орон буюу энергийн төвөөр аялж энэ жилийнхээ хүч энергийг авна. Дараа нь Хүслийн хар ууланд очиж үзээд Улаанбаатар хотын зүг буцаад аялал өндөрлөнө.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Бусад

Хувь хүний аяллын бэлтгэл:

  • Гэрэл зургийн аппарат
  • Аялалд тохиромжтой гутал
  • Цаг агаарт тохирсон хувцас 
  • Усны сав
  • Нарны шил
  • Нарны хамгаалалттай тос
  • Утас цэнэглэгч /повербанк/
  • Хөнгөн зууш
  • Жижиг эмийн сан /ойр зуурын хэрэглээний/

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь