Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Герман-Швейцарь-Франц аялал

2020/10/24 - 2020/10/31

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Герман Швейцари Франц

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
УБ-Берлин

Энэ өдөр өглөө 06:00 цаг гэхэд Чингис Хаан нисэх онгоцны буудалд ирсэн байна. Хил гаалиар шалгуулан орж 08:00 цагаас Москва нисээд, Москвад орон нутгийн цагаар 09:50 цагт бууна. Цаашаа 12:10 цагт ХБНГУ-ын Берлин хот луу шууд ниснэ. Орон нутгийн цагаар 12:55 цагт Берлин хотын Schoenefeld ОУ-н нисэх онгоцны буудалд газардана. Унаа хөтөч тосож авч өдрийн хоол идээд хотын аялал хийнэ. Үүнд: Алдарт Бранденбургерийн хаалга, Парламентийн ордон, Александр-н талбай, олон улсын цаг мэт түүх дурсгалт газруудаар явж лааны тосон музей үзнэ. Аялал дуусаад аялагчдыг зочид буудалд хүргэж өгнө.  

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өдөр 2
Берлин

Энэ өдөр буудалдаа өглөөний цай уугаад хотын төвийн дэлгүүр, худалдааны төвөөр орж шоппинг хийнэ. Хүсвэл Берлин хотын захад байдаг брэндийн Outlet дэлгүүр явж болно.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Берлин-Мюнхен

Өглөөний цайны дараа галт тэрэгний төв вокзал Berlin HBF явж 09:37 цагийн хурдан галт тэргээр Мюнхен хот руу явж Мюнхен хотын г/т-ний төв вокзал дээр 14:03 цагт ирнэ. Хөтөч, унаа тосож авч буудалд хүргэж өгнө. Буудалдаа байрлан хэсэг амраад өдрийн хоол идээд дараа нь хотын аялал хийнэ. Үүнд: Хотын гол талбай болох Marienplatz,  Frauenkirche-Эмэгтэйчүүдийн сүм, Neues Rathaus-Хотын захиргаа, 2016 оны ДАШ хөл бөмбөгийн тэмцээн болсон Allianz Arena стадион, BMW Welt- машины музей, Olimpiapark, St.Peter`s Church г.м. үзнэ. Орой Hoefbrauhaus-д шар айраг шимэнгээ Герман ардын дуу хөгжим сонсон Герман улсын үндэсний хоол идэх боломжтой. Амралт.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 4
Мюнхен-Фюсен /Fuessen/ /Neuschwanstein castle/

Өглөөний цай буудалдаа уугаад Герман улсын Бавар мужын Фюсен-ны ойролцоо орших "Neuschwanstein" шилтгээнийг үзэж сонирхохоор явна. Замд ойролцоогоор 1 цаг 30 мин зарцуулагдана. Тус шилтгээн нь Баварын хаан 2-р Людвиг-н гэр бөгөөд тэрээр уг шилтгээнд насан эцэстлээ буюу 1886 он хүртэл амьдарч байжээ. Өдгөө уг шилтгээн нь жуулчдын зорин очдог газрын нэг болсон бөгөөд жилд 1,3 сая жуулчдыг хүлээн авдаг байна. Манай аялагчид тус шилтгээнийг гадна ба дотор талаас нь үзэж сонирхоно. Буудалд хононо.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 5
Фюсен-Женев

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Швейцарийн Женев хот руу явна.  Хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Хотын төв, Европын хамгийн өндөрт цацардаг Jet d`Eau усан оргилуур болон Женевийн алдарт цэцгэн цагийг үзэж сонирхох боломжтой. Мөн НҮБ-н гудамж, алдарт "Эвдэрхий Сандал" зэргийг үзэж сонирхоно. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 6
Женев-Парис

Өглөөний цайгаа уугаад Geneve CFF галт тэрэгний буудлаас 09:38 цагт хурдан галт тэргээр /TGV Lyria/ Парис хот явна. Парист 12:49 цагт Paris Gare Lyon галт тэрэгний буудалд ирнэ. Хөтөч, унаа тосож авч өдрийн хоолонд орно. Дараа нь Парис хоттой танилцах аялал хийнэ. Үүнд: Конкордын талбай, Парисын Дарь Эхийн сүм, Ялалтын хаалга,Опера зэргийг үзэж дэлхийн 7 гайхамшигийн нэг Эйфелийн цамхагаас Парис хотыг бүхэлд нь тольдон харна. Буудалдаа амарна.  

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 7
Парис

Өглөөний цайны дараа манай Парис хотын аялал үргэлжилнэ. Манай аялагчид алдарт Луврын музейг үзэж сонирхон, Мөн Парис хотын дундуур урсах Сена мөрнөөр 1 цаг завин аялал хийнэ. Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 8
Парис-УБ

Өглөөний цайгаа буудалдаа уугаад буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал явж, 12:50 цагийн нислэгээр Москва нисч орон нутгийн цагаар 18:55 цагт Москвад бууж 19:55 цагаас УБ ниснэ. Маргааш өглөө нь 07:10 цагт УБ-т ирсэнээр дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. Манай аяллыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа. 

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь