Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Грекийн аялал

2022/07/02 - 2022/07/09

Хугацаа

7 шөнө, 8 өдөр

Улс

Грек

Чиглэл

Газар дундын тэнгис

Ерөнхий мэдээлэл

       Бүгд Найрамдах Грек Улс нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Умард Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг. Нийслэл нь Афин бөгөөд бусад томоохон хотууд нь Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака юм. Хүн амын тоо нь 2020 оны байдлаар 10,7 орчим сая хүнтэй, эх хэл нь Грек хэл. Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны гишүүн болжээ. Мөнгөн тэмдэгт нь евро. Санторини бол галт уулын бэлд байдаг Грекийн нэр хүндтэй арал юм. Санторинигийн уур амьсгал нь газар дундын тэнгисийн уур амьсгалтай төстэй, зуны улиралд бороо бараг орохгүй, агаарын дундаж температур +28o C орчим байдаг. Миконос бол чөлөөлөгдсөн Грекийн арал юм. Миконосыг "Дөрвөн улирлын арал" гэж нэрлэдэг тул та ямар ч улиралд очиж үзэх боломжтой. Зуны саруудад өндөр температуртай, арал дээр сүүдэрлэдэг ой мод бараг байдаггүй ч Миконос хүчтэй сэрүүн салхинаас болж халуун байдаггүй.  Грекийн Родос арал бол Ром, Оттоманы эзэнт гүрний үеийн нэгдүгээр зэрэглэлийн зочид буудал, тохилог дэд бүтэц, түүхэн дурсгалт газруудтай далайн эргийн амралтын газар юм. Родос нь эх газрын Грекээс 450 км, хөрш Туркээс ердөө 37 км зайд байрладаг. Арлын уур амьсгал зөөлөн, зөвхөн өвлийн саруудад л бороо ордог. Газар дундын тэнгисийн наран шарлагын газар нь тунгалаг, тайван,  усаар алдартай тул тэднийг хүүхэдтэй жуулчид, усанд сэлэх, шумбах дуртай хүмүүс сонгодог.

Онцлох

​​​​​​

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Анталья

Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр өглөө 04:30 цагт цуглан бүртгэлээ хийлгээд 07:00 цагийн Антальягын шууд нислэгээр Турк улс руу ниснэ. Онгоц ойролцоогоор 9 цаг нисээд Анталья хотод 12:00-т буугаад ачаагаа авч, хилээр нэвтэрсний дараа хөтөчтэй уулзан зочид буудалдаа хүргүүлэн амарна.                                      

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Анталья

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Чөлөөт хөтөлбөртэй.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Анталья - Кушадаси

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Энэ өдөр зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Измир хот руу дотоод нислэгийн онгоцоор явна.  Измир хотод ирээд зочид буудалд байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Кушадаси – Патмос / Усан онгоцны аялал /

Өглөөний цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Түүний дараа боомт руу явах ба Грекийн усан онгоц өглөөний 09:00 цагт хөдөлнө. Эхний очих газар бол Эгейн тэнгист байрлах Грекийн алдартай арал Патмос дээр очно. Энэ хугацаанд Эгейний хөх тэнгисээр аялахдаа нар жаргахыг харахаас гадна усан онгоцонд уух, идэх хязгааргүй тул зөвхөн цагаа хөгжилтэй өнгөрүүлэх мөн 17:45 – 21:00 цагийн хооронд Патмосын хотын аялал хийнэ.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Родос / Усан онгоцны аялал /

Өглөө болоход аяллын дараагийн газар дундад зууны түүхтэй, дэлхийн өвд бүртгэгдсэн алдарт хот Родосд ирсэн байна. Энд дэлхийн анхны 7 гайхамшгийн нэг Грекийн нарны бурхан Гелиосийн аварга хөшөө байсан. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй ба өглөөний цайгаа уусны дараа хөтөчтэй хамт орой хүртэл хотоор аялна. Усан онгоц 18:00 цагт хөдөлнө.  

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Крит - Санторини / Усан онгоцны аялал /

Аяллын дараагийн зангуугаа хаях газар бол Грекийн хамгийн том арал Крит юм. Өглөөний цайны дараа арлын төв Ираклион хотоор аялна. Энд гайхамшигт эртний археологийн уран барилгын туурь байдаг. Үдээс хойш аяллын оргил хэсэг Санторини арал дээр ирнэ. Энд 16:30-21:30 цагийн хооронд аялах ба дэлхийн хамгийн гоёмсог зохицол хөх далай ба цагаан байшингуудыг үзэж зургаа даруулахаас гадна нар жаргахыг үзнэ.

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Афен - Миконос / Усан онгоцны аялал /

Өглөөний цай уусны дараа Грек улсын нийслэл Афен хотод ирнэ. Хотын аялалаар Афен хотын Парламентийн ордон, номын сан, сүм дуган гэх мэт чухал ач холбогдолтой газруудыг үзэж сонирхоно.  Түүний дараа усан онгоцоороо Миконос арал руу явна. Орой 18:00-23:00 цаг хүртэл энэ арал дээр аялаж зугаалан худалдаа хийнэ.   

Буудал

Хөлөг онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Кушадаси - Анталья - Улаанбаатар

Өглөө сэрэхэд аялал маань Турк улсын Кушадаси боомт дээр ирсэн байна. Та өглөөний цайгаа уусны дараа ачаагаа аван хөлөгөөс бууна. Кушадаси хотоос автобусандаа суугаад шууд Измир хотын нисэх онгоцны буудал хүргүүлнэ. 10:35 цагийн дотоод нислэгээр Анталья хот руу нисээд 14:25 цагт буугаад дараагийн Монголын нисэх онгоцондоо бүртгэлээ хийлгэнэ. 17:00 цагт хөөрч, Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 6 сарын 5-ны өглөө 07:00 цагт бууна.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn