Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Иран

2020/12/01 - 2020/12/09

Хугацаа

9 шөнө, 8 өдөр

Улс

Иран

Чиглэл

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Teheran

Энэ өдөр --- цаг гэхэд Чингис Хаан онгоц буудлын 2 давхрын хүлээлгийн танхимд цугларна. Бүртгүүлж, хил гаалиар шалгуулж Turkish Airline компанийн ОМ135 онгоцонд сууна. 07.00 цагт онгоц хөөрнө. Замдаа Бишкек онгоцны буудал дээр түр зогсолт хийж цаашаа 21.10-д ниснэ.Орон нутгийн цагаар маргааш өдрийн өглөөний 00.50 цагт Teheran хотын Mehrabad нисэх онгоцны буудалд бууна. Орон нутгийн хөтөч унаагаар тосож зочид буудалд хүргэж өгнө.Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдрийн хоол

Өдөр 2
Teheran /хотын аялал/

Өглөө эрт босч өглөөний цайгаа уугаад орчин үеийн Тегеран хоттой танилцах аяллаа эхэлнэ. Тегеран нь Ираны хойд хэсэгт байрладаг, 9 сая хүн амтай, улс төр, эдийн засаг, аж үйлдвэрийн, соёлын төв болсон Ираны хамгийн том хот юм.  Үүнд:  Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Golestan ордон, Qadjar-н үеийн эртний хааны ордон, Ираны үндэсний түүхийн музей, дэлхийд гайхалтай хийцээрээ танигдсан Ираны гоёл чимэглэлийн музей болон хөл хөдөлгөөн ихтэй уламжлалт захаар орно.  Буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Kashan- Ispahan

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Кashan хот руу явна. Замдаа улаан байшингаар алдартай болон эртний уламжлалт амьдралын хэв маягаараа амьдардаг Abyaneh тосгоноор зочилно.Kashan-д ирснээр  Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Jardin Fin,  архитекторын уран хийцээрээ гайхагдсан 2 барилгыг үзнэ: Персийн алдарт хивс наймаачин, Ираны нөлөө бүхий Tabatabaee-н гэр бүлийнхэнд зориулан барьсан Tabatabaee, хожим нь   Tabatabaee нь өөрийнхөө охины хуримд зориулан Borujerdi барилгыг бариулсан байна.Орой буудалдаа ирж амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Ispahan

Өглөөний цай буудалдаа ууна. Энэ өдөр бүхэлдээ Ispahan хотыг үзнэ. Ираны  Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн 1598-с 1629 оны хооронд баригдсан Maiden-e-Naghsh-e-Jahan-ы талбай, Ali-Qapu ордон, Sheikh Lotfollah болон Shah лалын сүм үзээд  зах орно.Энд гар урлалын зүйлс ялангуяа Персийн хивс  авах боломжтой. Оройн хоолны дараа Sio-se-Pol, Khaju гүүрнүүдээс  шөнийн хоттой танилцана.Орой буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Naeen-Yazd

Өглөөний цай буудалдаа ууна. Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн, тжхайн үедээ гадаадын зочин гичдийг хүлээн авдаг байсан Chehel Sotun ордон ,армен дүүрэг Jolfa, уран зургийн гайхалтай засалтай Vank (Vank-арменаар сүм, дуган гэсэн утгатай үг) зочилсны дараа Yazd хот руу хөдөлнө. Замдаа  Naeen хоттой танилцангаа  Narin цайз болон Jamee лалын сүмээр зочилно. Орой буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Yazd

Энэ өдөр Yazd хот дах  Amir Chakhmaq цогцолборыг, галын бурхан хийд Ateshkedeh ; Dowlat Abad цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Орой буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Pasargadee-Persepolis-Chiraz

Achemenide-н үеийн түүхэн дурсгалт газрууд болох  Persepolis ба Cyrus-н бунханг үзнэ. Persepolis нь  Achemenide эзэнт гүрний нийслэл байсан хот юм. 1979 онд Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Chiraz

Өглөөний цай буудалдаа ууна.Ираны яруу найраг, хайр дурлал, цэцэгсийн хот болох Chiraz хотоор зугаална.Vakil цогцолборт зах,лалын сүм, халуун усны газар,дотор засал нь ягаан плитагаар хийгдсэн Ol Molk лалын сүмийг үзнэ.Мөн алдарт яруу найрагч Hafez-н бунханг зочилно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 9
Улаанбаатар

Энэ өдөр Ираны мартагдашгүй дурсамжийг тээн эх орныхоо зүг онгоцны буудал руу явна.  --- цагт УБ хотын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар энэхүү аялал маань өндөрлөнө.   

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь