Дэлхийн стандартыг үйлчилгээндээ MNS ISO 45001:2018 MNS ISO 9001:2016 ISO 14001:2015

Амтат жимсээр баялаг Алматы

2022/08/11 - 2022/08/14

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Казакстан

Чиглэл

КАЗАХСТАН

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
УБ-Алматы

Энэ өдөр 08:00 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр цугларна. 11:30 цагт Алматы хотын зүг онгоцоор ниснэ. Нийт 4 цаг нисэж, Алматы хотын цагаар 13:30 газардана. Унаа, хөтөч тосож авч зочид буудал явна. Өдрийн хоолоо зооглосны дараа  хотын аяллаа эхлүүлнэ.

28 Панфиловын Парк - Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг 1975 оны 5-р сарын 8-нд Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн ард түмний ялалтын 30 жилийн ойн өмнөхөн байгуулжээ.

Зенковын алдарт сүм – Казахстаны хамгийн алдартай талбай болон Христийн шашны архитектурын хөшөө, хуучин модон сүм байрладаг.

Ерөнхийлөгчийн ордон, Улсын төв талбай, Тусгаар тогтнолын хөшөө. Улсын төв музей (Төв Азийн хамгийн том музейн нэг).

Көк-Тебе уул руу явна (далайн түвшнээс дээш 1100 метрийн өндөрт орших хотын хамгийн өндөр цэг, хотыг бүхэлд нь харах боломжтой).

Зочид буудалд хүргүүлэн амрана.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Алматы

Өглөөний цай уусны дараа Алматы хотоос 275 км зайд орших Кольсай нуурын зүг явна. Эдгээр нуурууд нь Алматы хотоос 300 км-ийн зайд орших үзэсгэлэнт Күнгей Тау хавцлын зүүн хэсэгт оршдог. Энд Та байгалийн сайхныг үзэж, уулын цэнгэг агаараар амьсгалж, амар амгалан, нам гүм байдлыг мэдэрч, нууруудын гадаргад туссан цайвар үүлс, уулын ландшафтын сэтгэл татам дүр зургийг биширнэ. Нуурын ойролцоох амралтын газарт хононо.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Алматы

Өглөөний цай уусны дараа Кольсай нуураас 20 км Каинды нуур луу явна.  Уг нуур нь өнгөрсөн зууны эхээр буюу 1911 оны газар хөдлөлтийн улмаас үүссэн залуу нуур юм. Нуурын ус нь маш хүйтэн (зуны улиралд усны дулаан нь 6 хэмээс хэтрэхгүй тул 100 жилийн дараа ч том нарс моднууд нууранд ургасан хэвээр байна. Уулын ус маш тунгалаг учраас нуурын ёроолыг харагдана.  Амралтын газар өдрийн хоол идсэний дараа Чарынийн хавцал руу явна.  Хавцалыг АНУ-ын Grand Canyon-ы дүү гэж нэрлэдэг ба ойролцоогоор 150 км урт, зарим газар 300 метр хүртэл гүн байдаг. Энд 2 км үргэлжилсэн “Цайзуудын хөндий” хэмээх газар байдаг ба багана, хадны тогтоц нь бараг хүний гараар бүтсэн хэмээн гайхалтай уран тогтоцтой. Алматы хот руу буцна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Алматы

Өглөөний цай уусны дараа Барахолка зах руу явна. Байсат зах, Ялиан зах, Кенжехан зах, Алатау захуудыг үзнэ, өдрийн хоолны дараа үргэлжлүүлээд Лалели дэлгүүр орж худалдан авалт хийх боломжтой.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Алматы-УБ

Өглөөний цайны дараа Рахат шоколадны үйлдвэрийн дэлгүүр болон хотын Ногоон зах руу явна. Та Рахат шоколадны үйлдвэрийн дэлгүүрээс шоколад, хямд үнээр хатаасан жимс болон зарим бэлэг дурсгалын зүйлсийг Ногоон захаас худалдаж аваарай. Өдрийн хоолны дараа Алматы хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ. Онгоц 15:00 цагт УБ хотын зүг ниснэ. Нийт 3 цаг 40 мин нисэж, УБ хотын цагаар орой 20:40 цагт газардаж энэ удаагийн аялал өндөрлөнө.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn