Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Цагаан сарын Японы аялал

2020/02/23 - 2020/01/28

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Япон

Чиглэл

Токио

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Нарита

Өглөөний 06:30 цагт нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэлээ хийлгэнэ. Онгоц Улаанбаатараас 08:55 цагт хөөрч Токио хотын Нарита нисэх онгоцны буудал дээр 14:30 цагт  бууна. Дараа нь аяллын ахлагчийн хамт  хилээр нэвтэрч ачаагаа авсны дараа нутгийн хөтөчтэй уулзан шатл автобусаар 15 минут орчим яваад зочид буудалдаа ирж өрөөндөө байрлан амарна. Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй учир оройн хоол өөрсдөө төлнө.

 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Токио

Өглөөний цай уусны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Токио хоттой танилцах аялалдаа явна. Аяллын эхэнд дэлхийн хамгийн өндөр цамхаг Скай Три дээр гарч Токио хотыг 350 метрийн өндрөөс тольдоно. Үүний дараа Асакуса дүүрэгт байдаг Японы эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжтай танилцаж худалдан авалт хийнэ. Өдрийн хоолны дараа Шибүяа дүүрэгт байдаг эзэндээ үнэнч Хачико нохойны хөшөө болон дэлхийд алдартай хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар гарцыг харж мөн Донкихоотэ бүх төрлийн бараа байдаг дэлгүүр болон Шибүяа дүүргийн дэлгүүрүүдээр худалдаа хийнэ.  Орой зочид буудалдаа ирж амарна. 

 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 3
Токио

Өглөөний цай зочид буудалд ууна. /энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй тул унаа, хоол өөрсдөө төлнө/

 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Фүжи уул

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа   Фүжи уул байдаг Яманаши муж руу явж дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуур үзнэ. Дараа нь Фүжи уулыг Тэнжо ууланд дээр гарч холоос харна. 2014 онд Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн  Фүжи уул нь Японы 108 галт уулын хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн байна. 1706 онд хамгийн сүүлийн удаа дэлбэрсэн. Орой нь  халуун рашаантай зочид буудалд амрах бөгөөд Японы халуун рашаан нь хүний арьсыг зөөлрүүлж, залуужуулдаг.

 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Изү

Өглөөний цай зочид будалдаа уугаад Изү хойгт очиж Япон улсад нэртэй үзэсгэлэнт Сакура цэцэг үздэг цэцэрлэгт хүрээлэнд очно. Үдээс хойш өдрийн хоолны дараа Япон гүзээлзгэнэ хүссэнээрээ түүж амтлах болно. Дараа нь Шизүока мужийн Готэнба аутлетийн дэлгүүрт худалдаа хийнэ. Орой нь Наритагийн зочид буудалдаа ирж амарна.

 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Өдөр 6
Нарита – Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа ууна. Түүний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Наритагийн ОУНОБ руу явна. Онгоц 15:30-д хөөрч, Улаанбаатарт  20:25 –д газардана. Үүгээр аялал маань өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

  • Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.

16-аас дээш хүнтэй аялалд ахлагч томилогдоно. Түүнээс доош хүнтэй аялалд тухайн орон нутгийн хөтөчтэйгээр, хүний тооноос хамааран үнэ өөрчлөгдөх боломжтой.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь