Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Вьетнам улсын На Транг хотын шууд нислэгтэй аялал

2020/05/02 - 2020/05/09

Хугацаа

8 шөнө, 7 өдөр

Улс

Вьетнам

Чиглэл

На Транг

Ерөнхий мэдээлэл

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг Вьетнамд бий болгожээ.  

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Хонг Конг – На Транг

Энэ өдөр тогтсон цагт буюу 09:00 цагаас MG208 нислэгээр УБ хотоос Вьетнамын На Транг хот руу ниснэ. Ойролцоогоор 6 цагийн дараа буюу Вьетнамын цагаар өдрийн 14:15 цагт газардана. Энэ үед орон нутгийн хөтөч болон унаа таныг угтан авч зочид буудалд хүргэж өгч үйлчилнэ. Ингээд буудалдаа байрлан амарна.   

Liberty Central Nha Trang Hotel 4* 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
На Транг

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа На Транг хотын аяллаа эхлүүлнэ. Эхлээд 1923 онд байгуулагдсан Далай судлалын Институтээр зочилно. Та эндээс далайн тэнгистэй холбоотой бүхий л сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Дараа нь Дьемийн засгийн газрын эсрэг тулалдаж байгаад нас нөгчсөн лам нар болон гэлэнмаа нарын дурсгалд зориулан 1886 онд барьсан Буддын шашны суварга болох Лонг Сон суваргыг очиж үзнэ. Дараа нь 7-12 -р зууны Чам хаант улсын үеийн түүхийг харуулсан  По Нагар цамхагийг үзэж сонирхоно. Үргэлжлүүлэн На Трангийн орчин үеийн худалдааны төв Дам-аар зочилно. Энд та өөрийн хүсэлтээр шоппинг хийх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна. 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
На Транг

Өглөөний цайны дараа унаагаар На Транг хотын Винпирл ланд /Vinpearl land/ парк руу хүргүүлнэ. Энд ирээд кабел машинаар парк руу явна. Ингээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр паркаар зугаалж, хүссэн тоглоомондоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх юм. Орой нь тогтсон цагт цуглан унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 4
На Транг

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийхээс гадна далайн эрэг дээр алжаал тайлан амрах боломжтой юм. /чөлөөт өдөр тул хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй/ 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 5
На Транг

Өглөөний цайгаа буудалдаа ууна. Энэ өдөр На Траны алдарт Ян Бэй Хүрхрээг үзэж сонирхоно. Энд та онгон байгалийн өнгө төрхийг тольдон, хүрхрээний чимээг сонсон эх байгальтайгаа холбогдон сэтгэлийн амар амгаланг мэдрэх боломжтой. Өдрийн хоолны дараа Матрын фирмээр зочилж, гахайн уралдаан үзэн Вьетнамын үндэсний тоглоом болох тахиан зодооны тэмцээнийг үзэж сонирхоно. Оройн хоолны дараа нь тогтсон цагт зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна

Буудал

Буудал

Зоог

Өдрийн хоол

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 6
На Транг

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийхээс гадна далайн эрэг дээр алжаал тайлан амрах боломжтой юм. /чөлөөт өдөр тул хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй/ 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 7
На Транг

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийхээс гадна далайн эрэг дээр алжаал тайлан амрах боломжтой юм. /чөлөөт өдөр тул хоол, хөтөч, унаагаар үйлчлэхгүй/ 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 8
На Транг – Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Ингээд чөлөөт цаг.  Тогтсон цагт буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд унаагаар нисэх онгоцны буудал хүргүүлэн УБ хот руу MG209 нислэгээр 15:15 цагаас ниснэ. Ойролцоогоор 6 цагийн дараа буюу шөнийн 22:20 цагт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь