Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Туркийн Станбул, Кападосиа аялал

2020/05/10 - 2020/05/17

Хугацаа

6 шөнө, 5 өдөр

Улс

Турк

Чиглэл

Кападосиа

Ерөнхий мэдээлэл

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Станбул

Энэ өглөө Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал дээр өглөө эгт 04:00-д цугларна. 06:00 цагийн Туркиш Эйрлайн компаний онгоцоор нисэж замдаа Киргизийн нийслэл Бишкек хотод түр саатан цааш Туркийн Станбул хотын Ататурк нисэх буудалд орон нутгийн цагаар 12:30 цагт газардана. Тусгай  автобусаар зочид буудал хүртэл хүргүүлнэ. Үдээс хойш Ази Европ хоёр тивийг заагладаг Босфорусын хоолойгоор усан онгоцоор аялна. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Оройн хоол

Өдөр 2
Станбул - Кападосиа

Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглоод буудлын өрөөгөө буцаана. Жуулчны автобусаар хотын аялал хийнэ. Топкапи ордноос эхлэнэ. Энэхүү ордон нь 15-19р зууны үед Оттоманы эзэнт гүрний их хаад, султаны амьдардаг байсан харш бөгөөд хааны удмынхны эдэлж хэргэлдэг байсан алт, мөнгө, шүр сувдан эдлэл зэргээр баялаг юм. Мөн түүнчлэн энэ ордонд Зөнч Мохаммедын хэрэглэж байсан эдлэл зэргийг өдийг хүртэл хадгалагдаж байдгаараа алдартай. Уг ордныг үзэж сонирхосны дараа Истанбул хотын хамгийн алдартай Хөх Сүмээр зочлоно. 16-р зууны үед баригдсан энэхүү сонирхоlтой сүмээр аялсанаар Турк улсын түүх соелыг, тэдний гайхалтай өвөрмөц амьдралын хэв маягыг мэдрэх болно. Өдрийн хоолыг Турк үндэсний зоогийн газарт иднэ. Дараа нь Спайс Базаар хэмээх Египетийн захаар зочлоно. Үүний дараа нисэх буудлаас Кападосиа хот руу орон нутгийн нислэгээр ниснэ. Зочид буудалдаа байрлан амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Кападосиа

Өглөөний цай зочид буудалдаа зооглоод жуулчны автобусаар Кападосиагийн хамгийн алдартай, хамгийн гүн газар доорх хот болох Деринкю руу очиж аялна. 55 м-ын гүнтэй энэ нүхэн агуйнууд жуулчдын хамгийн их очдог газрын нэг юм. Дараа нь Кападосиагийн хамгийн өндөр хэсэгт байрлах Учисар цамхагийг очиж үзнэ. Мөн Гореме байгалийн сонин хачин тогтоц бүхий  нүхэн уул, агуйнууд, Пасапаги хэмээх яндан хэлбэртэй чулуун хад зэргийг очиж үзсэнээр энэ өдрийн аяллын хөтөлбөр өндөрлөх болно. Орой нь зочид буудалдаа амарна.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Кападосиа - Станбул

Өглөөний цай зочид буудалдаа зооглосны дараа Станбул хот руу ниснэ. Дараа нь  бид 1452 онд баригдсан Румали цайзаар зочлох бөгөөд энэ нь дэлхийн хамгийн гайхалтай цэргийн архетиктур бүхий барилгуудын нэг юм. Ингээд бид Оттомон Султаны амьдарч байсан, тэр үеийнх нь бүхий л тавилга, хогшлыг агуулсан зуны ордон болох Бэелэрбэеи ордноор зочлон энэ өдрийнхөө аяллыг өндөрлөнө. Орой зочид буудалдаа байрлан амарна.

  • Та нэмэлт 100 евро төлөн Агаарын бөмбөлөгний 4 цагийн аялалд хамрагдах боломжтой.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Станбул– Улаанбаатар

Өглөөний цай зочид буудалдаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Ататурк  ОУНБ руу тусгай автобусаар явж 14.00 цагийн онгоцоор  Улаанбаатар хот руу ниснэ. Дараагийн өглөөний үүрээс Улаанбаатар хотод газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.

Буудал

Онгоц

Зоог

Өглөөний хоол

Бусад

Энэхүү аяллын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал эхлэх үеийн нислэгийн хуваарь, очих газрын нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр болон үнийг дагаж мөрдөнө.


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь