Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Баруун аймгуудын аялал

2020/09/13 - 2020/09/23

Хугацаа

11 шөнө, 10 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Баруун аймаг

Ерөнхий мэдээлэл

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч аюулгүй байдлыг ханган ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч үйлчилнэ.

Онцлох

Өвөрхангай аймаг - Элсэн тасархай, Өвгөн хийдийн туурь, Хар Хорин музей, Эрдэнэ Зуу хийд

Архангай аймаг - Тэрхийн цагаан нуур, Хорго тогой, 

Завхан аймаг  - Тэлмэн нуур

Увс аймаг - Хэцүү хад, Хяргас нуур, Үүрэг нуур

Баян-Өлгий аймаг - Алтай Таван Богд, Сүүн гол, Бага Ойгарын цагаан салаагын хадны сүг зураг, Потанины мөсөн гол, Казак ард түмний амьдрал ахуй, соёл ёс заншил

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Өвөрхангай /Элсэн тасархай/

Өглөө 07:00 цагт Шангрила зочид буудлын хойно цуглан машиндаа суугаад аяллаа эхэлнэ. Улаанбаатараас 260 км -ийн зайд орших Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт байрладаг жуулчны бааз дээр ойролцоогоор 13:00 цагийн үед очиж өдрийн хоолоо идээд люкс гэртээ байрлана.  Үдээс хойш Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрханагай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгаар дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнөхан уулын баруун талаар сунаж тогтсон 80км орчим урт элсэн манхан Элсэн тасархайг үзнэ. Түүний дараа өвгөн, залуу хийдийн туурь үзээд малчин айлаар зочилно. Оройн хоол идсэний дараа галын наадам хийж шөнийн оддыг харан мэргэжлийн зурагчнаар зургаа даруулна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Архангай /Цэнхэрийн рашаан/

Өглөөний цай уусны дараа Өвөрхангай аймгийн Хар хорин сум руу явна. Монголын эртний Хар Хорум хотын туурин дээр баригдсан Бурхан шашны Эрдэнэ зуу хийдийн түүх дурсгалтай танилцахын зэрэгцээ Хар хорумын хотын музейгээр зочилно. Өдрийн хоол эндээ идээд Архангай аймгийн Цэнхэр сум руу явна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт  аглаг ой бүхий уулын бэлд Цэнхэрийн рашаан байдаг ба амралтын газарт нь хоноглон рашаанд орж алжаал ядаргаагаа тайлан амарна.  

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Архангай /Тэрхийн цагаан нуур/

Өглөөний цай уусны дараа Цэнхэрийн рашаанаас хөдлөөд Тариат сумын нутагт байдаг Тэрхийн цагаан нуур руу явна. Замдаа хөдөө нутгийн байгалийн сайханд буудаллан хээрийн өдрийн хоол идээд цааш явна. Цэнгэг уст тэрхийн цагаан нуур нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд сөнөсөн галт уулын Хорго тогоог үзнэ. Орой нь жуулчны бааз дээрээ байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Завхан /Тэлмэн нуур/

Өглөөний цай уусны дараа Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг руу хөдөлнө. Энэ өдөр Тэлмэн нуурын хөвөөнд байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Увс /Хэцүү хад/

Өглөөний цайны дараа Увс аймаг руу явна. Замдаа хээрийн хоол идэж амраад цааш үргэлжүүлэн явсаар Увс аймгийн төв рүү орж танилцаад Хэцүү хадны жуулчны бааз дээр ирж байрлан амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 6
Хэцүү хад

Өглөөний цайны дараа Увс аймгийн  Их нуруудын хотгорт орших Хяргас нуур руу явна. Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр Хэцүү хад хэмээх байгалийн сайхан тогтоцтой хадан цохио байдаг. Энд хэсэг цаг өнгөрөөгөөд түүний дараа Монголын хамгийн том Увс нууранд очиж үзнэ.  Орой нь бааз дээрээ амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 7
Увс /Үүрэг нуур/

Өглөөний цай уусны дараа Үүрэг нууран дээр ирж байрлана.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 8
Увс - Өлгий хот

Өглөөний цай уусны дараа Баян – Өлгий аймаг руу явна. Аймгийн төвийн зочид буудалд байрлан амраад түүний дараа Өлгий хоттой танилцах аялал хийнэ.

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 9
Алтай Таван Богд

Өглөөний цайны дараа Алтай Таван Богд руу аялалд гарна. Аяллын эхэнд Сүүн гол үзээд цаашаа Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зурагтай танилцаад дараа нь Алтай Таван Богдын Потанины мөсөн гол дээр очиж байрлана. Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруудын хоймор болох мөнх цаст ноён оргилуудтай Монголын тусгай хамгаалалттай байгалийн цогцолморт газар юм.  

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 10
Алтай Таван Богд - Өлгий хот

Өглөөний цай уусны дараа Алтай Таван Богдоос хөдлөөд Өлгий хот руу буцна. Энэ өдөр замдаа Баян-Өлгий аймгийн Казак малчин үндэстний гэрт зочилж амьдрал ахуйтай танилцаж бүргэдчин анчидтай дурсгалын зураг татуулна.  Үдээс хойш Өлгий хотын зоогийн газарт урлагын тоглолт үзэж оройн зоог барина. Орой нь  зочид буудалдаа амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 11
Өлгий хот – Улаанбаатар

Өглөөний цайны дараа Өлгий хотын зах болон уран хатгамлын дэлгүүр орж худалдаа хийсний дараа нисэх онгоцны буудал руу явж орон нутгийн нислэгээр Улаанбаатар руу буцна.                                                                                                                                 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Бусад

            Хувь хүний аяллын бэлтгэл:

  • Гэрэл зургийн аппарат
  • Аялалд тохиромжтой гутал
  • Цаг агаарт тохирсон хувцас, дулаан хувцас 
  • Мюшок
  • Усны сав
  • Нарны шил
  • Нарны хамгаалалттай тос
  • Утас цэнэглэгч /повербанк/
  • Хөнгөн зууш
  • Жижиг эмийн сан /ойр зуурын хэрэглээний
  • Ариун цэврийн хэрэглэлүүд

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь