Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Эх дэлхий байгальдаа йог бясалгал хийх Эрүүл зөв хооллолтын хөтөлбөр

2020/07/18 - 2020/07/22

Хугацаа

5 шөнө, 4 өдөр

Улс

Монгол

Чиглэл

Төв аймаг

Ерөнхий мэдээлэл

  • Дотоодын аяллыг 18 жилийн турш зохион байгуулсан мэргэжлийн баг хамт олон таны аяллыг зохион байгуулна
  • Энгийн биш тусгай сонирхлын аялал тул үйлчилгээ бүр нь онцлог, сонирхол татсан байдаг
  • Аяллын зориулалттай, тав тухтай аяллын унаа үйлчилнэ
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэшсэн аяллын жолооч аюулгүй байдлыг ханган ажиллана
  • 5-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн аяллын хөтөч-тайлбарлагч үйлчилнэ
  • Йогийн мэргэжлийн багш болон эрүүл хоол зүйчтэй хамт явна.

Онцлох

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар - Тэрэлж

Өглөө 08:30 цагт Шангрила зочид буудлын хойно цуглан машиндаа суугаад аяллаа эхэлнэ. Улаанбаатараас Тэрэлжийн жуулчны бааз дээр ойролцоогоор 10:00 цагийн үед ирж монгол гэрт байрлана. Дараа нь Йогийн хичээл болон эрүүл зөв хооллолтын талаар мэргэжлийн багшийн сургалт орно. Өдрийн хоолны дараа Мэлхий хад, Арьяабал хийд руу аялна. Оройн хоолны дараа Йогийн хөнгөн дасгал хийгээд амарна. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 2
Тэрэлж

Өглөөний цайндаа орохын өмнө  өглөөний йога дасгал хийгээд түүний дараа малчин айлаар зочилно. Мөн Туул голын ойр орчимоор алхалт хийж бааз дээр өдрийн хоол иднэ. Үдээс хойш чөлөөт цаг буюу амарсны дараа Буддын гүн ухааны тухай сургалт яриа хийсний дараа оройн хоолоо идээд амарна. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Тэрэлж

Өглөөний цайндаа орохын өмнө  өглөөний йога дасгал хийгээд түүний дараа ой модонд йогийн дасгал хийгээд бааз дээр өдрийн хоол иднэ. Үдээс хойш чөлөөт цаг буюу амарсны дараа цэцэгийн аялал хийнэ. Дараа нь Буддын гүн ухааны тухай сургалт яриагаа үргэлжүүлэн хийсний дараа оройн хоолоо идээд амарна. 

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 4
Тэрэлж

Өглөөний цайндаа орохын өмнө  өглөөний йога дасгал хийгээд түүний дараа байгалийн сайханд мөн йогийн дасгал хийгээд бааз дээр өдрийн хоол иднэ. Үдээс хойш чөлөөт цаг буюу амарна. Оройн хоолны үеэр аяллын дүгнэлт яриа яриагаа хийгээд амарна.

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 5
Тэрэлж - Улаанбаатар

Өглөөний йога дасгалаа хийнэ. энэ өдөр өглөөний цай уусны дараа гэрээ хүлээлгэж өгөөд Улаанбаатар руу буцна. Үүгээр аялал дуусна

Буудал

Жуулчны бааз

Зоог

Өглөөний хоол

Бусад

Хувь хүний аяллын бэлтгэл:

  • Аялалд тохиромжтой хувцас
  • Өөрийн йогийн хувцас 
  • Йогийн өөрийн гудас
  • Усны сав
  • Нарны шил
  • Нарны хамгаалалттай тос
  • Утас цэнэглэгч /повербанк/
  • Хөнгөн зууш
  • Жижиг эмийн сан /ойр зуурын хэрэглээний/

Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь