Итгэл Хамба, Улан Үд, Байгаль нуур аялал

2019/06/14 - 2019/06/17

Хугацаа

3 шөнө, 3 өдөр

Улс

Орос

Чиглэл

Улан Үд Байгаль нуур

Ерөнхий мэдээлэл

1927 оны 6-р сарын 15-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Буриадын 12–р их хамба лам Дашдорж Итигэловын бие 75 жилийн дараа газар доороос гаргаж ирэхэд хэвээрээ, амьд мэт байсан тухай мэдээлэл 2002 онд дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн билээ. 2002 оны 9-р сарын 2-нд лам нар тусгай ёслол үйлдэн 1.5 метрийн гүнд олон жил хадгалагдсан хуш модон хайрцагийг задлахад хамба лам Итегэловын бие яг амьд хүнийх шиг хэвээрээ байжээ. Түүнээс хойш 12-р их хамба Дашдорж Итигэлов-д итгэл биширлээр мөргөн гуйсан хэн бүхний хүсэл биелдэг тухай амнаас ам дамжин яригдаж, дэлхийн өнцөг булан бүрээр хүмүүс ирж залбирал үйлдэн хүслээ шивнэдэг болжээ.
Байгаль нуур нь 1642 м гүн, 673 км урт, 82 км өргөн, 31722 м2 талбайтай, дэлхийн хамгийн гүнзгий бөгөөд хамгийн олон буюу 25 сая жилийн настай цэнгэг уст нуур юм.    
 

Онцлох

  • Дашдорж Итигэлов-д мөргөх
  • Байгаль нуур
  • “Абсолют” дэлгүүр,
  • “Рынок” хүнсний зах
     

Хөтөлбөр

Өдөр 1
Баасан. УБ -Улаан-Үд

Энэ өдөр орой 18:30 цагт Драгон төв-ын өмнө бэлэн ирсэн байна. Нью Жуулчин Турс ХХК-ны 47-32 УБЕ автобусанд суудлаа эзэлнэ. 19:00 цагт “Нью Жуулчин Турс” ХХК-ийн автобусаар УБ-Улан-Үд чиглэлд хөдлөнө. Зам зуур идэх хүнсээ өөрсдөө сайн бэлдэж авч явна. 
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Бямба. Улаан-Үд-Байгаль нуур

Шөнө 01 цагийн үед Алтанбулагийн хил дээр ирж өөрсдийн мөнгөөр хоол идээд 2 улсын хилээр гарч өглөө 07-08 цагийн үед Улан-Үд хотод ирж өглөөний цай уугаад дараа нь Итгэл Хамбын дацан явж Итгэл Хамбадаа мөргөнө. Дараа нь Улан-Үд буцаж өдрийн хоол идээд Улан-Үд хотын төв талбай дээр байрлах Ленины толгой, Усан Оргилуурын дэргэд дурсгалын зураг авахуулна. Өдрийн хоолны дараа Байгаль нуурын бааз явна. Баазад ирж буудалдаа байрлаад оройн хоол иднэ. Чөлөөт цаг. Амралт.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол

Оройн хоол

Өдөр 3
Ням. Байгаль нуур-Улан-Үд – УБ

Өглөөний цай ууна. Буудлаа хүлээлгэж өгнө. Дараа нь Улан-Үд буцна. Өдрийн хоол Улан Үд хотод иднэ. Улан-Үд хотын дэлгүүр, худалдааны төвөөр явна. Орой 19:00 цагт 47-32 УБЕ дугаартай автобусаар УБ буцна. 22-23 цагийн үед 2 улсын хилээр гарна. Хил гараад Алтанбулаг дээр өөрсдийн мөнгөөр оройн хоол иднэ. Даваа гаригийн өглөө 07-08 цагийн үед УБ хотод ирсэнээр энэ удаагийн аялал маань өндөрлөх болно.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь