Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Индонезийн Бали арлын аялал

2019/12/10 - 2019/12/15

Хугацаа

6 шөнө, 3 өдөр

Улс

Индонези

Чиглэл

Бали

Ерөнхий мэдээлэл

Бали бол Индонезийн жуулчдын гол чиглэл бөгөөд 1980-аад оноос хойш жуулчдын тоо ихээхэн өссөн байна. Аялал жуулчлалтай холбоотой бизнес нь эдийн засгийн 80% -ийг бүрдүүлдэг.  Энэ нь уламжлалт болон орчин үеийн бүжиг, уран баримал, уран зураг, арьс шир, металл эдлэл, хөгжим гэх мэт өндөр хөгжсөн урлагаараа нэртэй юм. Индонезийн олон улсын кино наадам жил бүр Бали аралд явагддаг. 
 

Онцлох

  • Убуд Хааны ордон,
  • Далайн Ариун сүм,
  • Хайрын Хясаа,
  • Waterbom усан парк

Хөтөлбөр

Өдөр 1
Улаанбаатар – Хонг Конг/Инчеон – Бали

 Энэ өдөр дамжин нислэгээр Бали арал руу ниснэ. Ингээд орой нь ирж, зочид буудалдаа байрлан амарна.  
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 2
Бали

Өглөөний цайны дараа Tanah Lot буюу Далайн ариун сүмээр зочилно. Бали арлын далай эрэг дахь хамгийн гайхалтай газрын нэг бөгөөд 16-р зуунд далайн эргийн аварга том хадан хавцал дээр баригдсан. Далайн давалгаан түрлэгт хадан хавцал нь дугуй тойрог хэлбэртэй болсон.  Дараа нь Убуд Хааны ордноор зочилно. Үргэлжлүүлэн Убуд хааны Сармагчингийн ойгоор зугаална. Энд та цэвэр байгалийн агаарыг мэдрэх бөгөөд сармагчингийн ахуй амьдралтай танилцах юм. Мөн Зааны агуйгаар зугаална. Оройн хоолны дараа буудалдаа хүргүүлэн амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Оройн хоол

Өдөр 3
Бали

Өглөөний цайны дараагаар  Дараа нь Үлүва хэмээх хадан хясаа буюу Хайрын хясааг үзэж сонирхоно. Дурлалт хосууд эцэг эх нь зөвшөөрөөгүйгээс болж хайрынхаа төлөө далай руу үсэрсэн домогтой эрт үед нэгэн далайчин далайн бурхантай муудалцаж завьтайгаа далайн эрэг руу шидэгдсэн бөгөөд хадан хясаа завьны толгой хэлбэртэй болсон домогтой. Дараа нь Кутагийн төвд байрладаг дэлхийд 3-т, Азидаа 1-т ордог Waterbom усан парк-т өдөржин тоглоно.  Уг парк нь Индонезийн хамгийн том цэвэр усны шүүн гаргадаг технологитой парк бөгөөд олон нэр төрлийн усан тоглоомон дээр тоглож, зугаацах юм. Ингээд орой нь зочид буудалд байрлан амарна.
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдөр 4
Бали

Энэ өдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүслээр хотоор зугаалж, гадуур худалдан авалт хийх боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаагаар үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 5
Бали

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Батик торго даавууны дэлгүүрээр зочилно. Хүсвэл та эндээс өөрт таалагдсан торго даавууны худалдаа хийх боломжтой. Үргэлжлүүлэн Лувак /luwak/ хэмээх алдарт кофены үйлвэрээр зочилно. Дараа нь чөлөөт өдөр. Энэ өдрийг та наран шарлагын газар амрах, зочид буудлын бассейн, саунд орж алжаал тайлан амрах, дэлгүүр хоршоогоор зочлох зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. /чөлөөт өдөр тул хөтөч, унаа, хоолоор үйлчлэхгүй/
 

Буудал

Буудал

Зоог

Өдөр 6
Бали – Хонг Конг/Инчеон – Улаанбаатар

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Ингээд зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Дараа дэлхийн гайхамшигийн нэг болохоор зорилт тавин ажиллаж буй төсөл болон Граду палас орж Крис, Бали бүжгийн үзүүлбэрийг үзнэ. Өдрийн хоол зооглоод Бали арлын Денпасар олон улсын нисэх онгоцны буудал явна. Ингээд дамжин нислэгээр нисч Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар энэ удаагийн аялал өндөрлөнө. 
 

Буудал

Буудал

Зоог

Өглөөний хоол

Өдрийн хоол


Санал болгох аялал

Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь